Монгол Улсад коронавируст халдварын хүн амын дунд үүссэн голомтын хүрээ тэлэх эрсдэлийн арван тав дахь шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж байна.
Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НЗДТГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОБГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм.
Ажлын хэсгийн гишүүд Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан "Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.