Нүүр » Гол мэдээ » СЯ-ны газрын дарга асан 13 САЯ төгрөг ГАРГАХДАА “Манзушир” амралт, экс ажилтныхаа компанийг ашиглажээ
Сангийн яамны Өрийн удирдлагын газрын Н.Н нь энэ явдалдаа Манзушир амралтын газар, "Стандарт ассет консалтинг” компанийг татан оролцуулах гэжээ. Үүнээс амралтын газрынхан ухамсартайгаар татгалзсан бол харин компаний гүйцэтгэх захирал худал мэдүүлэг өгсөн хэрэгт ял авсан. Гүйцэтгэх захирал Ч.Т нь өмнө нь тус яаманд ажиллаж байсан тул гуйлтанд нь татгалзаж чадаагүй гэнэ. Мөнгө гаргах компани олсоны дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн БСШУЯ-ны "Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн санхүүжилтээс "Стандарт ассет консалтинг” компани руу "сургалт семинар” нэрээр 13.4 сая төгрөг шилжүүлжээ. Тус яамны дотоод гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт 150.0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй санхүүжилтэд ТНБД, үүнээс доош бол Өрийн удирдлагын хэлтсийн дарга нэгдүгээр гарын үсэг зурдаг гэнэ. Экс дарга энэ боломжоо ашигласан байна. Болсон явдлын тухай "Манзушир тур” амралтын газрын менежер нь " ... 2016 оны 11-р сарын 25-26-ны хооронд Манзушир тур амралтын газарт Сангийн яамны 40 ажилтан нарт ямар ч сургалт семинар ороогүй. Манай амралтын газрын караокены өрөө, жижиг, уг өрөөнд 40 хүн багтах боломжгүй. Мөн караокены өрөөнд ямар нэгэн халаалт байхгүй тул өвлийн хүйтэнд хүмүүс байрлаж хичээл сургалт орох боломжгүй. Караокены өрөөнд намрын сэрүүнд 9-10 –р сарын үед ганц нэг амрагч нар орж дуулж бүжиглэе гэсэн үед ганц нэг цагийн хугацаанд тень тавьж дулаацуулдаг. Тень тавиад ч нэг их сайн халдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дотроосоо халаалттай амрагч нар л ганц нэг цагаар орж дуулж бүжиглэдэг. Хишигээ гэж залуу 2017 оны 12-р сарын 10-ны үеэр над руу утсаар яриад танай амралтын газарт 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс очиж амарсан гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь худлаа хэлж чадахгүй, дараа нь бөөн асуудал болно гэж хариу хэлсэн...” гэжээ. Харин "Стандарт ассет консалтинг”-ын гүйцэтгэх захирал нь Ч.Т нь "бөөн асуудалд”-д орохоос айсангүй. Тэрээр "2016 оны 11-р сард Сангийн яамны тухайн үеийн Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н яриад байгууллагын чинь дансаар мөнгө оруулаад авья, яамны ажилчдын баярын арга хэмжээний мөнгөө гаргаж авах гэсэн юм гэхээр нь татварын асуудал байгаа ш дээ манай компани НӨАТ төлнө шүү дээ гэхэд за тэгвэл татварын мөнгөө үлдээгээд үлдсэн мөнгийг нь гаргаад өгчих гэсэн. Манай компанийн дансанд "сургалт семинар #34” гэсэн нэрээр 13,4 сая төгрөг орж ирсэн. Би уг мөнгөнөөс 12.5 саяыг аваад Сангийн яаман дээр очоод Дөлгөөн гэж мэргэжилтэнд нь өгсөн. Дараа нь Н дарга АТГ-аас танай компанийн данс руу орсон гүйлгээг шалгаж байгаа, чамайг дуудаж байцаавал сургалт орсон гэж хэлээрэй гэж утсаар хэлсэн ...” гэжээ. Удалгүй компаний захирлыг дуудахад нь "...2016 оны намар 10-р сарын үед Сангийн яамны Өрийн удирдлагын газартай хамтарч хууль бий болсноор дагалдан гарах журмын хэрэгжилтийн талаар, өрийн болзошгүй эрсдэлүүд сэдэвтэй хоёр өдрийн сургалтыг Төв аймгийн Манзушир хийдийн амралтын газарт 14.0 сая орчим төгрөгөөр зохион байгуулсан...” гэж худал мэдүүлэг өгөөд бурууджээ. Экс дарга мөрдөн байцаалтын шатанд шилжүүлэн авсан мөнгөө бүрэн тушаасан тул хөнгөн ял авчээ.
NUUTS.mn
2018/02/15
2016/11/03
2016/04/11
2016/01/27
2015/07/08
Сэтгэгдэл