“Жэби” хар салхи Японыг чиглэлээ


“Жэби” хар салхи Японыг чиглэлээ

 

"Жэби” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Японы иргэний агаарын тээврийн 13 компани тус улсын төв болон баруун өмнөд нутаг руу хийх гэж байсан 589 нислэгээ цуцалсан байна. Түүнчлэн Кансай мужийн хотууд болон Осака, Кобе хотын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Цуцалсан нислэгүүдийн тоо цаашид өсөх төлөвтэй байна. Түүнээс гадна Японы төмөр замын хамгийн том компани болох "West Japan Railway” компани хурдны галт тэрэгний хөдөлгөөнөө зогсоосон аж. Түүнчлэн Канагава мужаас Токиогийн ойролцоох Чиба мужийг зорих гатлага хөлөг онгоцны тээвэрлэлтийг зогсоосон байна. Одоогийн байдлаар "Жэби” хар салхи зүүн өмнө зүгээс Япон руу ойртон ирж байгаа бөгөөд маргааш тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарна гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Хар салхины төвд даралтын хэмжээ 945 гектопаскаль байгаа ба хурд нь секундэд 45 метр, зарим үед 60 метрт хүрч байгаа аж. Цаг уурчдын үзэж байгаагаар, "Жэби” нь энэ онд тохиох хамгийн хүчтэй хар салхи болж магадгүй гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.