Пүрэв гарагт Танзанийн Виктория нуурт олон зуун хүн тээвэрлэж явсан "MV Nyerere” усан онгоц осолдож, 40 хүн амиа алдсан байна.
"200 гаруй хүн живсэн байж магадгүй” гэж албаны нэгэн төлөөлөгч "Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн бөгөөд аврах ажиллагаа баасан гарагийн үүр цайтал үргэлжилжээ. Уг онгоц нь Укора болон Буголора арлуудын эргийн ойролцоо хөмөрсөн байна.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, завинд 400 гаруй зорчигч сууж явсан аж. Тэдгээрээс 100 гаруй хүнийг авраад байгаа бол 32 хүний биеийн байдал тун хүнд байгаа юм.
Усанд онгоцонд хичнээн зорчигч байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд аяллын тасалбарыг түгээсэн хүн мөн амиа алдсаны зэрэгцээ түүний мэдээллийн сан бүхий төхөөрөмж нь алга болсон ажээ.
Сэтгэгдэл