БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ


БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ


Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын  жингийн барилдаанууд явагдаж буй билээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдөж буй Цэнд-Аюушийн Наранжаргал хоёрдугаар тойргийн барилдаанаа Недерландын Санне Ван Диктэй хийж, ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Гантулгын Алтанбагана хоёрдугаар тойрогт Польшийн бөх Пётр Кучераг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Түүний дараагийн учраа нь Японы Кента Нагасава байх юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.