Японы эрх баригчидтехникийн хүндрэл бэрхшээлийн улмаас2020 он гэхэд буюу тус улсын нийслэл Токио хотод Олимпийн тоглолт болох үед зуны цагт шилжих санаачилгаасаа татгалзжээ. Энэ тухай "Asahi” сонин 2020 оны зуны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.
Олимпийн наадамд оролцогч орнуудын тамирчид болон үзэгчдийг өдрийн халуунд байлгахгүйн тулд 2020 он гэхэд цагийн зүүг ядахнаа нэг, хоёр цагаар урагшлуулахыг Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос санал болгожээ. Гэвч энэ төлөвлөгөөг нарийвчлан судлахад 2020 он гэхэд Японы бүх системийг шинэ цагт шилжүүлэх нь техникийн хувьд хүндрэл учрахаар байгаа аж. Түүнчлэн цагийг өөрчлөх нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж иргэдийн тал хувь нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээгээр Японы эрх баригч Либераль-Ардчилсан намын дэргэд байгуулан тусгай хороо Олимпийн наадмыг зуны цагт зохион байгуулахад учирч болзошгүй асуудлаарх судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ жил Японд маш халуун зун болсон бөгөөд агаарын температур хамгийн дээд тал нь +41 хэмд хүрсэн юм. Тавдугаар сараас хойш их халуунд наранд зохиулсны улмаас 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, олон арван хүн амиа алдсан билээ.
Сэтгэгдэл