Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг цагдаад шалгуулахаар болжээ


Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг цагдаад шалгуулахаар болжээ


Ардчилсан намаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргасан байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшилаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” гэж ярьсан нь түүний эсрэг цагдаад гомдол гаргахад хүргэжээ.

Ардчилсан намын зүгээс Б.Махбалыг хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй гэж мэдэгдээд ор үндэслэлгүй мэдээлэл түгээсэн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг намын нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзсэн байна. Тиймээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж гэм буруутайг тогтоож зөрчлийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхийг хүсэж гомдол гаргасан нь энэ аж. 

Т.ХУЛАН



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.