Хэрвээ дор дурьдсан эдгээр шинж тэмдэг илэрч байвал та гэдэсний ханиад хүрсэн байх магадлалтай. Гэдэсний ханиадын шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг "www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Гэдэсний ханиад хүрсэн хүнд илрэх хамгийн эхний шинж тэмдэг бол гэдэс базалж буй мэт өвдөх. Иргэд уг өвдөлтийг "гэдэс өвдөх”-тэй андуурч, буруу эмчилгээ хийх нь элбэг байдаг. Хэвлий хэсгээр халуу оргихоос гадна үе үе хүчтэй хатгаж буй бол та гэдэсний ханиад хүрсэн байх магадлалтай.
Алхам №2
Хоолны үнэр авч чадахгүй, дотор эвгүй оргих.
Алхам №3
Хурц үнэр авч чадахгүй, шууд бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илрэх.
Алхам №4
Цээж хэсэг давчдах, тэсвэрлэхийн аргагүй өвдөх, хатгуулах шинж тэмдэг бол гэдэсний ханиадынх юм. Тиймээс та мэргэжлийн эмчид заавал үзүүлэх учиртай. Дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байх.
Алхам №5
Өндөр халуурах, улмаар хүйтэн хөлс цувах.
Алхам №6
Толгой үе үе эргэж, эрч хүчгүй болох.
Алхам №7
Тамирдаж, ядрамтгай болох. Та дархлаагаа сайн дэмжиж, өвчин тусахаас урьдчилан сэргийлэх учиртай. Амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх, амрах цагийн хуваарь өөртөө гаргах хэрэгтэй.
Сэтгэгдэл