ИЗНН-аас С.Оюун М.Хүрэлсүх нар гарчээ


 

ИЗНН-аас С.Оюун М.Хүрэлсүх нар гарчээ

 

Иргэний зориг ногоон намынхан өчигдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Гэхдээ талийгаачийн төрсөн дүү, намын дарга асан С.Оюун харагдаагүй.

Харин намын дарга Ц.Ганхуяг болон намын нарийн бичгийн дарга асан М.Хүрэлсүх болон бусад гишүүд байсан юм.

Өчигдрийн арга хэмжээний дараа хоёр хүн намаасаа гарч байгаа талаар мэдэгджээ. Тухайлбал, дарга асан С.Оюун болон нарийн бичгийн дарга асан М.Хүрэлсүх хоёр ИЗНН-ыг орхиж байгаа талаараа Ц.Ганхуяг даргадаа хэлсэн байна.

Тэр хоёр өөр намд элсэж байгаа сурагтай. Одоогоор эрх баригч нам уу, эсвэл АН уу гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.