Билл Гейтс 24 жил эзэмшсэн цолоо алдлаа


 

Билл Гейтс 24 жил эзэмшсэн цолоо алдлаа

 

Microsoft компанийн эзэн Билл Гейтс Америкийн хамгийн баян хүний жагсаалтыг 24 жилийн турш тасралтгүй тэргүүлж ирсэн. Тэгвэл энэ цолоо 2018 онд алдлаа. Түүний хөрөнгө энэ жил 97 тэрбум хэмээн бүртгэгдлээ. Гейтсийн эзэмшиж ирсэн нэгдүгээр байрыг Amazon компанийн эзэн Жефф Безос эзэлсэн байна. Forbes  сэтгүүлийн үнэлснээр тэрбээр 2018 онд бусдаас хэт тасархай буюу 78.5 тэрбум долларын ашиг олж, хөрөнгийнхөө нийт хэмжээг 160 тэрбумд хүргэжээ. Өмнөх жилүүдийн үнэлгээгээр 100 тэрбумаас давсан хэмжээний хөрөнгөтэй нэг ч тэрбумтан бүртгэгдэж байгаагүй юм.

Америкийн хамгийн баян арван хүний хөрөнгийг нэгтгэх аваас 730 тэрбум доллар болж байгаа нь 2017 оныхоос 120 тэрбумаар давсан үзүүлэлт боллоо. Тэгвэл баячууд дотроос хамгийн хурдтайгаар ядуурсан хүнээр Билл Гейтс болон төлбөрийн системийн  бизнес эрхлэгч Square компанийн эзэн Жек Дорси нар тодорсон. Дорсигийн орлого л гэхэд энэ онд 186 хувиар буюу 6.3 тэрбум доллароор унажээ.

 Гэхдээ Жорж Соросын ашиг гурав дахин буюу 8.3 тэрбумаар буурсан үзүүлэлтийн хажууд бол түүний алдагдал жижиг юм. Сорос өөрийн удирдан чиглүүлдэг "Нээлттэй нийгмийн хүрээлэн” сан руугаа 18 тэрбум доллар шилжүүлсэнийг Forbs сэтгүүл үнэлгээнд хамруулаагүй аж. Харин бизнесийн салбарт том тоглогч хэвээр байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөнгө өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Түүний хөрөнгө 3.1 тэрбумаар үнэлэгдэж чансааны 259-рт бичигджээ.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.