ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр манай улсад айлчилж байна. Айлчлалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн газраас замыг хэсэгчилж хаахаар болжээ.
Тодруулбал, дараах замуудыг тухай бүрт нь түр хугацаагаар хэсэгчилж хааж зохицуулах аж.
Үүнд:
- Яармагын зам
- Наадамчдын гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Энхтайвны өргөн чөлөө
- Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам.
Түүний айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.
Сэтгэгдэл