Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Таван толгой ордоос Гашуунсухайт боомт хүртэл 250 километр хүнд даацын авто замыг концессын гэрээгээр барих тогтоол гаргасан тухай ЗГХМОНХА-ны дарга мэдээллээ.
Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгөөр 2.5 жилийн дотор барьж дуусгаад төрд шилжүүлж өгөх юм байна.
Нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг энэ авто замын урсгал сайжирч, байгаль орчин, аюулгүй байдалд шууд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Сэтгэгдэл