Г.Баасан: Хүүхэд хичээлийн танхимд өшиглүүлж эрүүл мэндээрээ хохироод байна


 

 

Г.Баасан: Хүүхэд хичээлийн танхимд өшиглүүлж эрүүл мэндээрээ хохироод байна

 

2017 оны аравдугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б ангийнхаа хүүхдэд өшиглүүлж, өвдөгний тойго нь мултарсан гэмтэл авснаас хойш нэг жил өнгөрч охин одоо үе, үе ухаан алдаж, хөл дээрээ удаан згсож чадахгүй болсон учраас хичээлдээ явж чадахгүй болоод байгаа. Охиныг гэмтчихээд байхад ангийн багш болон сургалтын менежер нь тоогоогүй талаар өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ.   

Өмгөөлөгч Г.Баасан: "Болсон явдлын талаар Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ангийн багш Ү-д мэдээлж, Б-ын бодит байдлын зургийг явуулсан. 11, 12-р саруудад Б-г эмнэлэгт хэвтлээ гэдгийг мэдэгдсэн. Гэвч ангийн багш Ү нь Б-гийн эрүүл мэндэд огт санаа тавиагүй үл тоосон. Бага сургуулийн менежер Н -тэй арванхоёрдугаар сарын 27-нд уулзаж, байдлыг танилцуулаад "муу сурлагатай, угаасаа хөл муутай хүүхэд, хохь чинь гэсэнтэй агуулга ижил" хариу авсан.

2018 оны тавдугаар сарын 14-нд сургуулийн захиралтай уулзахад энэ асуудлыг огт мэдээгүй байсан. Ангийн багш Ү, бага сургуулийн менежер Н, өшиглөсөн хүүхдийн аав ээж нартай хуйвалдан 7 cap шахам сургуулийн удирдлагаас нууж, ангийн камер бичлэгийг тухайн үед нь хянаагүйгээс үүдэн Ө-гийн аав ээж нар "Миний хүүхэд өшиглөсөн гэдгийг хэн харсан юм. Харсан гэдгээ хэлээд гэрчилж байгаа хүүхдийг өш хонзонтой болоод тэгж хэлж байна" гэсэн.

            Хэргийн анх 2018 оны гуравдугаар сарын 27-нд БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Б.Ариунзул гуравдугаар сарын 28-ны өдөр охины гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэсэн. Хагас жилийн хугацаанд гэмтэл эдгэрээгүй тул дахин шинжлүүлэхэд аравдугаар сарын 17-нд шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь Б.Ариунзулын дүгнэлт үндэслэлтэй, хүндэвтэр гэмтэл гэж дахин гаргасан байна. Охины хөл эдгэрэх найдваргүй болж, мэс засал хийхээс өөр аргагүйд хүрчээ. Мэс заслийн төлбөрт доод тал нь 60 сая төгрөг шаардагдаж байгаа аж. Ийм учраас олон нийтийн анхааралд хүргэж, Боловсролын яаманд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, хичээлийн танхимд хүүхэд эрүүл мэндээ алдсан асуудалд хариуцлага тооцож нийтэд шуурхай мэдээлэхийг Б-ын хөлөнд мэс засал хийлгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, ард олноосоо хичээнгүйлэн хүсэж байна” гэв.  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.