Э.Бат-Үүл: Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана нэг ноцтой гэмт хэрэг нуугдаад байгаа шүү


Э.Бат-Үүл: Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана нэг ноцтой гэмт хэрэг нуугдаад байгаа шүүЦензургүй мэтгэлцээнд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн Ерөнхийлөгчийн засаглалын талаар байр сууриа илэрхийлсэнийг товчлон хүргэж байна

Л.Мөнхбаясгалан: Монгол улсад өнөөдөр яг юуны хямрал болж байгаа вэ? Чухам юунаас болсон бэ?

Э.Бат-Үүл: Монголд болж байгаа үйл явцийг бид бас дэндүү их тийм дэлхийд глобалны болж байгаа үйл явцаас нэн ялангуяа яг бидэнтэй адилхан 90 оноос ардчилал руу шилжсэн улс орнуудын үйл явдалтай хамтад нь харахгүй бол өөрсдийгөө их дорд хийсэн үгүйсгэсэн санаа бодолд их автаад байна. Одоо Прага, Варшав, Будапештэд  очих юм бол яг монголчууд шиг юм ярина. Социалист орноос ардчилал руу шилжсэн орнууд яг өнөөдөр бидэн шиг ийм юм яриад хамгийн гол нь эрх мэдлээ булаацалдаад сууж байгаа. Унгар дорбин булаагаад авчихлаа Польшоос шүүх эрх мэдлийг нь засгийн газар нь булаагаад авчихлаа гэх мэтчилэн хааяагүй ийм юм ярьж байна. Энэ шилжилтийн улс орнуудад бүгдэнд нь авилгал цэцгэлчихсэн, төр нь бизнесийн хэрэгсэл болчихсон. Чех, Польш,Унгарт хааяагүй ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ байдлыг хараад үзэх юм бол Монголд нэг онцгой үйл явдал болоод байгаа юм бишээ. Ерөөсөө ардчилал руу шилжиж чадахгүй  будлиж бантаж байгаа явдал бүгдээрэнд нь харагдаад байгаа. Ер нь монголд энэ төрийн тогтворгүй байдал яг үнэнийг хэлэхэд хэзээнээс эхэлсэн бэ гэхээр уул уурхайн баялаг үнэд орсон тэр үеэс эхэлсэн. Ерөөсөө манай Засгийн Газрын хямрал бол одоо ганц Эрдэнэт дээр эрх мэдлийн хяналтаа тогтоох гэсэн өрсөлдөөнөөс болдог байсан. Сүүлдээ Тавантолгой, Оюутолгой гээд бүгд нэмэгдээд та нар анзаарсан бол баялаг ихсэхийн хирээр намууд ч цайрсан, баялаг ихсэхийн хэрээр төр нь бизнес рүү шууд ордог болсон. Яг үнэндээ бизнесийн хүрээнийхэн хөрөнгө оруулагчид ч иргэд ч хэлж байна, хоёр нам чинь зохион байгуулалттай гэмт хэргийн институт болчихлоо гэж... Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаагийн цаана бизнес болчихсон төр дээр төрийн эрх мэдлийг хэн авах вэ гэдэг л зодоон болж байна, яаг нарийндаа бол. Тэрнээс биш нийгмийн удирдлага сайжрах, сайжрахгүй гэдэг яриа бол 10 дахь асуудал байгаа болов уу гэдгийг би хэлэх гээд байна  л даа

Л.Мөнхбаясгалан: УИХ-ын намрын чуулганы нээлт дээр МУ-ын Ерөнхийлөгч тогтолцооны реформ хийе, шинэ үндсэн хуулийг бичиж баталъя гэсэн уриалга гаргасан. УИХ-ын дарга Энхболд одоо өөрчлөлт хийж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталъя гэсэн. Ингээд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд санал нэгдсэн. Алийг нь дэмжих нь зөв юм бэ? Шинэ Үндсэн хууль баталж тогтолцооны реформ хийх юм уу эсвэл одоо байгаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх замаар цаашаа явах юм уу?

Э.Бат-Үүл: Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана нэг ноцтой гэмт хэрэг нуугдаад байгаа шүү. Энийг би зориуд хэлье гэж бодож байна. Яг бид нарыг анх Үндсэн хууль баталж байхад картын бараатай байсан юм шүү. Анх Үндсэн хуулийг баталж байхад бид нар суман дээрээ лаатай сууж байсан. Эдийн засаг нөгөө Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдчихсан, ЗХУ гэдэг тэжээгч бид нар та нарыг одоо  тэжээхээ болилоо гэж хэлсэн. Тэгээд бид зүгээр л навсайгаад унасан. Яагаад гэвэл бид нар чинь төсвийнхөө бараг 50 хувийг зөвлөлтөөс авдаг. Гадаад худалдааныхаа 90 орчим хувийг Оросоос хийдэг байсан учраас бид нар элгээрээ уначихсан байхгүй юу, ардчилалаас огт болоогүй юм. Чухам энэ шинэ Үндсэн хууль баталж нээлттэй ардчилсан нийгэм рүү шилжиж байж хүмүүс бизнес эрхэлдэг болоод бид өдий зэрэгт хүрсэн шүү дээ.

Өнөөдөр яах гэж Үндсэн хуулийг яллаад байгаа юм. Яагаад энэ Үндсэн хууль руу дайраад байгаа юм. Яагаад Үндсэн хуулиас болсон юм шиг яриад байгаа юм. Яг үнэнээ хэлэхэд намууд маань алибаба дөчин дээрэмчин л боллооштээ. Өнөөдөр баялагийн төлөө зодоон явж байна, энийгээ нуухын тулд Үндсэн хууль руу дайрч байгаа юм. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн шинэ төслийг хараад хэрт хийсэн. Үгүй шүү Ерөнхий сайдын засаглал тогтоох гэж байна парламентын засаглал биш шүү Ерөнхий сайдын засаглал. Би бүр хамгийн их гайхсан юм нь яасан гэхээр нутгийн өөрөө удирдах ёсыг устгах гэж байнаштээ. Нутгийн өөрөө удирдах ёсыг устгаад төвлөрсөн захиргаадалтын тогтолцоог бий болгох гэж байна. Тэгүүл одоо энэ иргэдийн хурал гэж байхын ч  хэрэг байхгүй тийм үү? Энэ орон нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг Үндсэн хуулиас ч хасчих хэрэгтэй. Ийм аюултай байдал үүсээд байгаа байхгүй юу.

Л.Мөнхбаясгалан: Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээгүй гэсэн үг үү?

Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээгүй. Яагаад би энийг дэмжихгүй байгаа гэхээр Ерөнхийлөгчийн засаглал руу хэд хэдэн орон шилжилт хийж орсон. Кригизээс авахуулаад их төвөгтэй байдалд орсон. Буцаад Парламентын засаглал руу шилжсэн. Би яг үнэндээ хэлье, өнөөдөр авторатори дэглэм рүү гулсаж орж байгаа улс орнуудын улстөрчидтэй уулзахад Монгол парламентын засаглалтай байсандаа ер нь их хожсон шүү, дарангуйлал тогтоогүй гэж хэлдэг. Манайх бол шижилтийн үедээ тийм ч их ардчилалтай байгаагүй шүү дээ. Дарангуйлал руу хальтирчихвал хальтирчих л байсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглал байсан бол бид өдийд ийм чөлөөтэй байхгүй. Парламентын засаглал өөрөө дутагдалтай тэрийг бол би мэднэ.

Л.Мөнхбаясгалан: Тэхээр таныхаар бол яг өнөөдрийнх шигээ байж байсан нь зөв юм уу?

Э.Бат-Үүл: Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаагийн цаана асар их бизнесийн том хэрэгсэл болсон төрийн эрх мэдлийг булаацалдах зодоон явж байгаа юмаа. Тэрнээс биш  нийгмийн удирдлагыг сайжруулах гэж бодож байгаа юм байхгүй шүү. За би энийг бол нэгдүгээрт анхааруулъя. Хэн бизнесийн эрх мэдлийг хянах вэ гэдэг л болох гэж байгаа. Хоёрдугаарт Өнөөдөр олон улсын байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөх шиг байдал руу шилжсэн. Дэлхийн тоглоомын дүрэм нь одоо хүчтэй нь хүчгүйгээ ялна гэдэг тоглоомын дүрэм рүү шилжсэн. Ялангуяа Трамп гарч ирээд одоо ерөөсөө хамгийн түрүүн Америк гэдэг шиг бүх орон өөрийгөө бодноо гэдэг тогтолцоо руу давхиад орсон. Сүүлийн үед манайд гадны хөрөнгө оруулагчдын эсрэг хоёрдугаар дайн өрнөж байна. Хоёрдугаар дайн... Энэ их хачин юм болж байгаа. Дэлхий даяар гадны орны хөрөнгө оруулагчдыг ирээчээ гэж байхад, ганц хөөж байгаа орон нь манай орон. За яахав тэрийг одоо би гүнзгийрүүлж ярихаа зогсооё. Тэгэхээр ийм үед өнөөдөр Үндсэн хуулийг шинээр нэмж өөрчлөх юм бол гадны захиалгатай өөрчлөлт болно шүү. Бид 1924 оны Үндсэн хуулийг коминтарны захиалгаар хийсэн Үндсэн хууль. Яг ийм л юм болох гэж байна шүү.  

 

“Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлгээс...

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.