М.Энхболдын хэргийг АН аль болох удаан хөндөж, 2020 оны парламентын сонгуульд ашиглах сонирхолтой байна


М.Энхболдын хэргийг АН аль болох удаан хөндөж, 2020 оны парламентын сонгуульд ашиглах сонирхолтой байна

 

-Олон улсын бодлого, даяаршлын хэргийн сургуулийн япон судлалын тэнхимийн доцент, дотоод Азийн хөтөлбөрийн зохицуулагч Жулиэн Диеркес гэгч хүний блоктоо байршуулсан Монгол Улсын нийгэм, улс төрийн байдлын талаарх байр суурийг орчуулан хүргэж байна-

Яг одоогийн байдлаар Монголд улс төрийн хямрал, гонсгор байдал ноёлж байна. Гэхдээ засгийн, эсвэл засгийн эрх барьж байгаа гол улстөрийн нам, эсвэл улс төрийн системийн эсрэг ямар нэгэн өргөн хэмжээний өөрчлөлт хийх шалтгаан байхгүй мэт харагдаж байна. Гэхдээ ойрын 5-10 жилд хэзээ нэг мөчид нийгэм, улс төрийн боломжийн өөрчлөлт гарна гэж тооцоолж байна. Ардчилал давуу байна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Гэхдээ ардчилал өөр хэлбэрээр гарч, улстөрийн намын байр сууриуд өөрчлөгдөж магадгүй.

Олон монголчуудын дунд өргөн тархсан төсөөллөөр бол Засгийн газар огцрох үйл явц, улс төрийн ямар ч чичирхийлэл (энгийнээс ч байж болно. Гэхдээ Засгийн газарт төсөөлшгүй эргэлт гарахаар) ямар нэгэн тодорхой үйл явдлаас болж гарна гэж харж байна. Монгол Улсын түүхэнд гудамжинд гарч тэмцэл үйлдэж байсан тохиолдол бий. Хамгийн тод жишээ нь бол 1989-1990 оны өвөл гарсан ардчилсан хувьсгал юм. Тиймээс ч олон нийтийн эсэргүүцэл улс төрийн давалгааны хамгийн өндөр магадлалтай шалтгаан болж мэднэ.

Идэвхгүй байдал

Одоогоийн улс төрийн байдал идэвхгүй байдалтай байна. Үүний нэг жишээ бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үеэр болсон "саналын хуудсыг хоосон байлгах” хөдөлгөөн. Тийм ээ, цөөн тооны идэвхтнүүд саналаа дугуйлаагүй. Гэхдээ тэднийг дэмжигчдийн олонх нь, сонгогчдын 8 хувь нь энэхүү эсэргүүцэлд нэгдсэн. Тийм болохоор өөртөө гонсгор байлаа гээд томоохон хэмжээний эсэргүүцэл дэгдэх нь юу л бол. Тэгээд ч томоохон өөрчлөлт авчрахын тулд өргөн хэмжээний эсэргүүцэл зарлах хэрэгтэй. (30-50 мянгаас дээш)

Шалтгаанууд

Улаанбаатар болон бусад хот, суурин дахь монголчууд гудамжинд гарахын тулд ямар асуудлуудад сэтгэл гонсгор байх хэрэгтэй вэ?  Энэ оны есдүгээр сард багш нарын ажил хаялттай холбоотой томоохон эсэргүүцлийг харсан. Уг нь бол иймэрхүү эсэргүүцлүүд хавар буюу хүмүүс удаан хугацаанд үргэлжилдэг өвлийн дараа болдог.

Ямар нэгэн тодорхой үйл явдалгүйгээр эсэргүүцэлд хүргэж болзошгүй хэд хэдэн шалтгаанууд бий. Ялангуяа эдгээр нь амьдралын үндсэн хэрэгцээнүүдтэй холбоотой. Ажил хаялт зарим асуудлыг ил гаргаж ирж байгаа болохоос эдийн засгийн хямрал, уналтын үед эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн болж магадгүй байна. Ядуурал, эдийн засгийн асуудал, валютын ханшийн өөрчлөлт, хийн үнэ, хүү зэрэг нь эсэргүүцлийг хөөрөгдөж болзошгүй. Түүнчлэн замын түгжрэл, үйлчилгээ зэргийг хотын захиргаанаас эрс өөрчлөх нь өвөлд Улаанбаатарын амьдралд улам л стресс нэмдэг.

Агаарын бохирдол нь мянга мянган эсэргүүцэгчдийн сүүлийн хэдэн жилийн турш гудамжинд гарч жагсах нэгэн асуудал болсоор ирсэн. Улаанбаатар (Guardian- нийтлэл) хамгийн хүнд ч, бараг л бүх аймгийн төвүүд, тэр дундаа уулаар хүрээлэгдсэн газрууд агаарын бохирдолд өртөөд байгаа билээ. Агаарын бохирдлын улмаас эсэргүүцэл зарлагчид 5-6 дугаар сард ихэвчлэн буурдаг. Учир нь зууханд нүүрс түлэхээ больж, тэнгэр цэлмэдэг юм. Хэрвээ агаарын бохирдол ямар нэгэн томоохон үйл явдалтай хавсрах юм бол томоохон эсэргүүцэл дэгдэж магадгүй гэж би харддаг.

Гэнэтийн үйл явдал

Олон нийтийн эсэргүүцлийн хамгийн өндөр магадлалтай шалтгаан нь гэнэтийн тохиолдол болж магадгүй гэж харддаг. Эсэргүүцэл дэгдээж болзошгүй хэд хэдэн үйл явдал ялангуяа Улаанбаатарт бий гэж бодож байна. Миний бодлоор хамгийн өндөр магадлалтай үйл явдал нь авлигатай холбоотой байх болно. Энэ бол сонгогчдын сэтгэл гонсгор үлддэг хамгийн том эх сурвалж юм. Монголчуудын олонх нь одоогоор улс төрд байгаа улс төрийн удирдлагууддаа өөрсдөдөө үйлчилдэг, авлига "өөрөө” хангалттай бус шалтгаан болж мэднэ гэж үздэг. Би ямар нэгэн тодорхой үйлдэл томоохон эсэргүүцэл дэгдээд мэднэ гэж хардаж байна.

Жишээ авахад 60 тэрбумын хэрэг байна. Саяхан АТГ-аас төрийн байгууллагын үнийн жагсаалтын тухай тарсан мэдээллээр мөрдлөг шалгалтаа шинэчилнэ гэж мэдэгдсэн. Энэхүү шалгалтын хамгийн том бай бол УИХ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшээд амжилтгүй оролцсон М.Энхболд юм. Миний сонсож байснаар олонхийн сэтгэл гонсгор байдаг авлигын нэг асуудал бол шүүх, прокуророос ямар ч үйлдэл хийдэггүй нь юм.

 

UB-1658-300x177 М.Энхболдын хэргийг АН аль болох удаан хөндөж, 2020 оны парламентын сонгуульд ашиглах сонирхолтой байна
 
 
 

 

"60 тэрбум”-ын хэрэгт нийгмийн ихэнх хэсэг Энхболдыг тухайн бичлэгт үнэхээр оролцсон, үүгээрээ төрийн байгууллагуудыг худалдах төлөвлөгөөг баталсан гэдэгт итгэхэд бэлэн байдаг. Энэ нь улс төр, сонгуульд томоохон өөрчлөлт авчраад зогсохгүй иргэд ирээдүйгээ сонголт хийх, тодорхой чадвараар гүйцэтгэхэд хэрэг болно. Намд өгөх тодорхой хэмжээний мөнгөн хандив, албан тушаалыг наймаалцах зэрэг асуудалд холбогдож чадахгүй ч худалдааны ийм төлөвлөгөө нь ардчилсан улсыг үндсээр нь өөрчилж, ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэх чадварыг үгүй хийх болно.

Шалгалтын үр дүн ямар байхаас үл хамааран, хэрэг үүсгэсэн ч, эсвэл шалгалтыг зогссон тухай зарласан ч эсэргүүцэл дэгдэж магадгүй. Юуны түрүүнд авлигатай холбоотой томоохон энэ хэргийг тодорхой хүмүүс, эсвэл талууд зогсоох бодолгүй байна. Тухайлбал, М.Энхболдын хэргийг Ардчилсан нам хувь заяаны эрхээр аль болох удаан хөндөж, 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын эсрэг ашиглах сонирхолтой байна.

Түүнчлэн эсэргүүцэл дэгдээж болзогүй авлигатай холбоотой гэмт хэргүүд ч гарч мэднэ. Жишээлбэл, зарим хэрэг илчлэгдэж, Панамын баримт шиг баримтууд ил болох замаар авлигын хэрэг ил болох зэрэг орно. Эсэргүүцэл дэгдээж мэдэх бас нэгэн үйл явдал бол ямар нэгэн аймшигт гэмт хэрэг юм. Өнгөрсөн жил монголчууд хүүхэд хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт маш ихээр жигшиж, уурссан.

Харамсалтай нь ийм гэмт хэргүүд гарч (Ерөнхийлөгч Баттулга цаазын ялыг санал болгосон нь ийм гэмт хэргийг зогсооход илт үр дүнгүй. Олон улсын харилцаанд, ялангуяа гуравдагч хөршүүдэд (АНУ-аас бусад) Монгол Улс жинхэнэ аюул болно), иймэрхүү аймшигт гэмт хэргийн талаарх мэдээллүүд тодорхой нам руу чиглэгдээгүй эсэргүүцлийг дэгдээж мэдэх ч удаан хүлээсэн сэтгэл гонсгор байдлыг гаргах гарц нь болно.

Монголчуудын дундах Хятадыг эсэргүүцэх үзэл ч эсэргүүцлийг өдөөж мэднэ. Иймэрхүү эсэргүүцлийг өдөөж мэдэх үйл явдал томоохон концессыг зарлах, Монголын хувьцааг Хятадад зарах зэрэг орж мэднэ. Наймдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчлал хийх үеэр Таван толгойн нүүрсний төсөлд IPO хийх санал, таамаглал ч гарч байсан. Төслийн төрийн өмчийн хэсгийг Хятадын хөрөнгө оруулагчдад ч зарж магадгүй. Хэн ч ийм худалдаанд гайхахгүй ч иймэрхүү үйл явдал эсэргүүцэлд хүргэж магадгүй гэж бодож байна.

Долдугаар сард Туркийн аюулгүйн агентлаг Акчайг хулгайлах гэсэн оролдлого нь турк сургуулийн төгсөгчдийн шуурхай хөдөлгөж, улаанбаатарчууд ийм шуурхай хөдөлж чаддаг гэдгийг харуулсан. Хятадтай холбоотой ямар нэгэн таагүй үйл явдал гарах л юм бол иргэний (иргэний биш ч байж болно) нийгмийн хариу харгис хатуу байх магадлалтай. Шинжаанд болсон саяхны нэгэн үйл явдал, Төв Азитай холбоотой үйл явдлыг санахад л үүнд Өвөрмонголын монгол угсаатнууд оролцсон байдаг. ӨМӨЗО руу хан-цагаачлалын эсрэг хийсэн эсэргүүцлэл, хэлний эрхийн тухай саяхны шийдвэрийн эсрэг бослого батлагдаагүй ч ("Өмнөд Монголын ажиглалт” Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв) Хятадын монгол дүүргүүдэд байнга л шуугиан үүсч байдаг.

Монгол угсаатан ӨМӨЗО-д иймэрхүү эсэргүүцэлд оролцон баривчлагдаж, Монгол руу зугтан гарсан байдаг. Өмнө нь монголчууд Монголын эрх ашгийг хамгаалахын эсрэг эсэргүүцсэн монголыг өгөх хүсэлт гаргавал БНХАУ-ын хүсэлтээр хүмүүсийг шилжүүлдэг байсан төдийгүй эсэргүүцлээс нь болж алан хядагч хэмээх нэр зүүлгэдэг байсан. Монголын Засгийн газар ийм хүсэлтийг биелүүлнэ гэсэн байр суурьтай байсан.

Хятадын эсрэг хандлага Хятадын уурхай, үйлдвэрүүдэд гарах янз бүрийн үйл явдлаар тодорхойлогдоно. Ийм үйл явдлын тоонд монгол ажилчид оролцсон осол, эсвэл экологийн осол зэрэг орно.

Дүгнэлт

Одоогийн байдлаар монгол иргэдийн дундах улс төрийн сэтгэл дундуур байдал тодорхой улстөрчид, нам, эсвэл ардчилал руу чиглэсэн зарим хөдөлгөөнийг үүсгэхээргүй байна. Гэхдээ дунд хугацаанд ямар нэгэн үйл явдлаас үүдэлтэй ийм хөдөлгөөн гарч болзошгүй гэж харж байна. Ялангуяа хавар ийм хөдөлгөөн өрнөж мэднэ. Дараагийн удаа олон нийтийн эсэргүүцэл болсон тохиолдолд юу болох талаар өөрийн бодлоо бичих болно.

Эх сурвалж: blogs.ubc.ca/mongolia/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.