Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) буюу төрийн өндөр албаны дарга нарын саалийн үнээг хөхсөн, шувтарсан төрийн хар хүмүүс өөрийн хамааралтай хүмүүсийн ААН-ээр зээл авсан нь ээлж дараалан тодорсоор... энэ удаагийн танилцуулах эрхэм бол УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 % эзэмшдэг Топкондитер ХХК 2018 оны 6 дугаар сард ЖДҮХС-аас 950,000,000 төгрөгний зээл авсан гэнэ.
Уг нь НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" хэлдэг билээ.
Баримт 1, ЖДҮХС-гаас Топкондитер компани зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс
Баримт 2, Дээрх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 100% эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь Отгоогийн Ганбаатар буюу УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасангийн төрсөн дүү мөн болохыг эх сурвалж нотлож байгаа юм. Эх сурвалж: Бүртгэл.мн
Баримт 3, УИХ-ын гишүүн О.Батнасангийн 45 хувийг нь эзэмшдэг компани ч "кондитер" нэртэй,
Сэтгэгдэл