Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 89,688,392.00 төгрөгийн үнийн дүн бүхий 192,939 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.13%) болон "Могойн Гол" ХК (BDL +12.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -5.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.5 хувиар буурж 20431.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,404,836,860,917.01 төгрөг боллоо.
Сэтгэгдэл