Жүжигчин гэхээсээ илүү чүдэнз зурдаг Б.Амараа гэвэл олон нийт арай илүү мэдэх байх. Б.Амарсайхан ингэж чүдэнз зурснаараа төрсөн эгчийгээ төрийн томоохон албанд томилуулж чадсан. Төрийн алба хийгээд боловсролын салбарт ажилласан туршлагагүй Б.Баярсайхани бүсгүй ийнхүү дүүгийнхээ ачаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларч чадсан. Гэвч Б.Баярсайхан хатагтай даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна гэгчийг үзүүлж яваа сурагтай.
Монгол Улсын боловсролын салбарт хариуцах алба хашдаг тэрбээр хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг тоглоомын талбайг авахаар улайран зүтгэх болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3-р хорооны 50 мянгатын 15, 17. 40 мянгатын 12, 13-р байрны гадна тоглоомын талбайтай холбогдсон маргаан үргэлжилсээр байгаа аж. Б.Баярсайхан нь уг талбайг өөрийн эзэмшлийн "Ok төвдөө хүүхдийн тоглоомын талбайг авахаар хэдэн он дамжин маргаан хийсээр байгаа аж.
Уг нь өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн 3-р хорооны 50 мянгатын 15, 17. 40 мянгатын 12, 13-р байрнуудын дунд орших хүүхдийн тоглоомын талбайн газар нь нийтийн эзэмшлийн газар мөн юмаа гэсэн баталгаа буюу нийслэлийн засаг даргын захирамж гарсан байгаа юм. Гэтэл Б.Баярсайхан хатагтай өнөөдрийг хүртэл өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр дээгүүр доогуур гүйсээр байгаа сурагтай. Сүүлдээ ЧГД-ийн 15-р хорооны иргэд "Б.Баярсайхан хатагтайг дийлдэггүй дээ, ямар айхтар заргач хүүхэн бэ" хэмээн арга тасарч суугаа гэнэ.
П.ГОО
Оллоо.мн
Сэтгэгдэл