УСАНД АВТСАН 11 АЙЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ


УСАНД АВТСАН 11 АЙЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

 

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 29 дугаар гудамж, 0119-р ангийн 4-р гудамж, Далангийн 1-р гудамжны нийт 48200м2 талбай усанд автжээ.

Тус хэсэгт 45 айл оршин сууж байгаа бөгөөд бүгд усанд автаж, хашаа байшин, гэр, эд хогшлоо мөсөнд автуулаад байна. Үүнээс гэрт 20, байшинд 14 айл өрх байна. Хүн амын байдлаар авч үзвэл нийт 133 хүнээс 17 ахмад настан, 49 хүүхэд, бусад насны 67 иргэн байна.

Тэдгээр айлуудын хүсэлтийг харгалзан үзэж, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран 11 айлыг өөр байршилд нүүлгэн шилжүүлсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.