БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага
нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын
дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар
тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг
унтраасан байна.Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт
ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15
хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй
газарт гарган амь насыг нь аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл