Чон Жэ Юн ахмадын удирдаж байсан чамчи загас агнуурын ‘Гуанмён 87’ хөлөг онгоц задгай тэнгист нэг жилийн турш загасчилаад ажлаа дуусгаад Бусанны хөлөг онгоцны буудал руу буцаж байлаа. 1985 оны арваннэгдүгээр сарын 14-ний хойш 17.00 цагийн орчим Хятадын хойд хэсгийг өнгөрөх үед Чон Жэ Юн ахмад SOS гэсэн бичигтэй гар даллан хашгирах жижиг хөлөг онгоцыг олж харлаа. Тэр нь Вьетнамын завь, Вьетнам хүмүүс байлаа. Завьтай хүмүүс нь Вьетнамын коммунист дэглэм унаж эх орноосоо оргон зугтаж яваа дүрвэгсэд байсан юм. Хөрш орнуудын улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй байсан бөгөөд албадан эх оронд нь буцаах гэх мэт олон улсын асуудал болж байлаа. Далай дунд урсгал даган хөвөх завьтай хүмүүстэй таарсан Чон ахмад ‘битгий оролцоорой’ гэсэн компаний зааварчилгаа ба хүн чанарын хооронд том тулаан болж байлаа. Алсанд буй Чон ахмадын онгоцыг хараад ’үхлээ хүлээж байгаа завьтай хүмүүс’. Яг тэр л үед Чон Жэ Юн ахмад тэднийг аврахаар залуураа эргүүлсэн юм. Далайн давалгаанд сүйрэх дөхсөн жижиг завь дотор 3 хоног юу ч идээгүй бөөгнөрөн наалдан хэвтсэн 96 Вьетнам хүн байлаа. ‘Бүх хариуцлагыг Ахмад хариуцна’ гэсэн шийдвэрээр 96 хүнийг аврах мэдээг компанид мэдэгдээд Чон ахмад Бусан хүртэлх 10 хоногыг бүгдээрээ хамтдаа даван туулцгаая гэлээ. Завьтай хүмүүсийн дунд байсан Питонүэнь гэгч Вьетнам залуу амьдралынхаа турш мартаж чадахгүй ‘Чон Жэ Юн ахмадтай өнгөрүүлсөн 10 өдөр’ байсан гэж сүүлд тэмдэглэн үлдээсэн билээ. Юуны өмнө хүүхэд эмэгтэйчүүдэд далайчдын унатлагын өрөөг гаргаж өгөөд, өндөр настан болон өвчтэй хүмүүсийг ахмадын өрөөнд цуглуулан Чон ахмадтай хамт Солонгос далайчид эмчлэн асарч байлаа. 25 далайчны 10 хоногийн хоол хүнс, цэвэр усаар 96 Вьетнамтайгаа хуваан идэж хэрэглэлээ. Хоол хүнс дуусахад Ахмад завьтай хүмүүсийг байдаг чадлаараа тайвшируулж ‘Бид маш их загас барьсан учраас тайвшир. Та бүхэн аюулгүй байх болно’ гэж байлаа. Питонүэнь гэр бүлээ бодож гунигт автах бүрдээ Чон ахмадын чин сэтгэлийн дүр төрх түүнийг тайвшруулдаг байлаа.
Эцэст нь Бусаны хөлөг онгоцны буудалд хүрч очсон хүмүүс дүрвэгсэдийн хуаранд жил хагас амьдарсан. Түүний дараа Чон ахмадыг сэтгэлдээ хадгалан дахин Америкруу явж тэндээ сувилагч болсон Питонүэнь Америкаас ирээд гэр бүлийнхэнтэйгээ тайван амгалан амьдрах үедээ амьдралын ачтан Чон ахмадыг хайж эхэлсэн. 17 жилийн турш эрэл сурал болсны эцэст Чон Жэ Юн ахмадтай холбогдсон доо. Чон ахмадын анхны хариу захидлыг авсан сэтгэл догдлом мөчид, түүний захидал санаанд оромгүй утгыг агуулсан байлаа. "Бусанд очингуутаа Чон ахмад ажлаасаа халагдах мэдэгдэл авсан. Дүрвэгсдийг аварсан шалтгаанаар мөрдөн байцаах газарт хүртэл байцаагдсан. Олон усан онгоцны компанид ажилд орох хүсэлт гаргасан ч нэг ч газар ажилд аваагүй. Түүнээс хойш төрсөн нутаг Тунёнруу ирээд загасны аж ахуй эрхлэх болсон. Тэгээд Чон ахмадын захидлын сүүлчийн агуулга нь бүр ч санаанд оромгүй байлаа. Завьтай хүмүүсийг аврах үед миний ирээдүй ба намтраа хүртэл золиослох болно гэдгээ би мэдэж байсан. Өнөөдрийг хүртэл 96 хүнийг амьдруулсан өөрийн сонголтдоо нэг удаа ч харамсаж байгаагүй" гэсэн байлаа.
2004 оны наймдугаар сарын 08. АНУ LA онгоцны буудал.
Тэр хоёрын уулзалт өнөөдөр болж байна. 19 жилийн дараах гайхалтай уулзалт. Америк уруу ирсэнд баярлалаа. Вьетнамын дүрвэгсэд Чон ахмадад НҮБ-ын шагналыг санал болгосон юм. Чон ахмад миний оронд өөр хэнч байсан тэднийг аврах байсан гэж сэтгэлийн дэм өгсөн боловч, завьтай хүмүүстэй тэр өдөр 25 усан онгоц зөрж өнгөрөн тэднийг орхион одсон. Хэн ч тэдэнд туслаагүй юм. 26 дахь нь Чон ахмадын ‘Гуйнмён 87’ хөлөг онгоцоос л авралыг авсан. Маш их золиосыг гаргаад гайхалтай амьдралыг сонгож чадахсан ховор хүн. Золиосын өмнө бууж өгөлгүйгээр үндэстнүүдийг аварсан сайн мэдээ тараагчдын нэгээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Орчуулсан С.Болортуяа
Eagle.mn
Сэтгэгдэл