М.Энхболд цэрэг хөдөлгөнө гэв үү


М.Энхболд цэрэг хөдөлгөнө гэв үү

 

УИХ-ын гишүүн М.Энхболд огцрохгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Тэрээр жагсагчдад хариу өгье хэмээн жагсагч гишүүд болон ард түмний төлөөлөл болсон дөрвөн хүнийг төрийн ордонд дуудсан бөгөөд цэрэг хөдөлгөх тухайгаа ч мөн дурдсан байх аж. Энэ тухай Л.Болд гишүүн "Монголд албан тушаалаас болж үймээн иргэний дайн болох шаардлагагүй. Энд ирэхэд бидний өмнөөс доромжлол үзүүлж байна. Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас өнгөрсөн бүх хугацааныхаа ажлыг тайланг өгөх гэж оролдлоо. Бид түүнийг нь авсангүй. Дээр нь УИХ-ын гишүүн Мөнхбат, Номтойбаяр гээд зарим гишүүд зориуд энд хүмүүсийг цуглуулж тэднийг жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж цаанаа янз бүрийн цэргийн хүч бэлдсэн байгаа юм шиг байна. Ард түмнийг цус урсгаж дарах ийм шийдвэр гарсан гэдэг нь ойлгомжтой боллоо" хэмээлээ. 

Гишүүд жасгагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн бөгөөд ямар нэг хүний турхиралтад авталгүй жагсаал цуглааныг хэвийн үргэлжлүүлэхийг анхааруулсан юм. 

Харин 16:30 минутаас Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсон бөгөөд гишүүд тэмцлээ цааш үргэлжлүүлэн 50 гэр барьж суулт хийхээ илэрхийллээ. 

 


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.