Зохиол дүр Д.Сүхбаатараар 100 жил хуурлаа, үнэнг хэлэх цаг болоогүй юу


Зохиол дүр Д.Сүхбаатараар 100 жил хуурлаа, үнэнг хэлэх цаг болоогүй юу

 

1994 онд АНУ-ын ВАШИНГТОН ПОСТ сонин сүүлийн 1000 жилийн шилдэгийн шилдэг хүн шалгаруулах санал асуулга явуулхад Монголын ЧИНГИС ХААН дэлхийд хамгийн олон санал авч шалгарсан байдаг. Бид ч төрийн ордоныхоо хойморт хааныхаа ХӨШӨӨГ залж төв талбайгаа “ЧИНГИС” -ийн хэмээн нэрлэсэн нь учиртай.

Гэвч 2016 онд МАН манай намыг үндэслэгч Д.Сүхбаатар болвоос Чингисээс хамаагүй их гавьяатай тул “СҮХБААТАР”-ийн талбай хэмээн эгүүлэн нэрийдсүгэй гэж шийдвэрлэсэн.

Яг үнэндээ Д.Сүх бол Бодоо, Данзан шиг МАН-ыг байгуулахад оройлон оролцоогүй, энэ намын дарга ч байгаагүй, хувьсгалт бүлгэмийн ерийн гишүүн, цэргийн яамны сайд, жанжин л байсан. Харин Данзан бол энэ намыг байгуулж, даргыг нь хийж явсан хүн. Харамсалтай нь МАН их хурлыхаа үёэр түүнийг өнөөгийн энэ нийгмийг байгуулах санал гаргасных нь төлөө баривчилж шүүхийн биш, намыхаа шийдвэрээр тэр өдөр нь буудчихсан.

Ийнхүү олон улсын намуудын түүхэнд намыхаа их хурал дээр, даргаа барьж, намыхаа шийдвэрээр цаазалсан ганц намаар тэмдэглэгдсэн түүхтэй. Үүндээ бантаж, булайгаа нуух зорилгоор Д.Сүхбаатарыг зохиомлоор тодруулж 100 жил ард түмэн, үр хүүхдүүдээ хуурлаа шүү дээ . Үнэнийг хэлэх цаг нь болоогүй юу. Тэгсэн нөгөө Чингисээсээ харамласан, Сүхбаатарын талбайнхаа урд хэсгийг нь гадныхан зарчихсан байна гэх юм.

Ваанчигийн Сумъяасүх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.