БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын орлого ихээхэн нэмэгджээ


БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын орлого ихээхэн нэмэгджээ

 

Хаврын баярын амралтын үеэр БНХАУ-ын дотоодын аялал жуулчлалын салбарын орлого 513.9 тэрбум юаниар нэмэгдсэн нь өмнөх оныхоос 8.2 хувиар өссөн тухай тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

 

Өнгөрсөн ням гарагт дууссан хаврын баярын долоо хоногийн амралтын үеэр БНХАУ даяар хийгдсэн аяллын тоо 415 саяд хүрсэн нь өнгөрсөн оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 7.6 хувиар өсчээ.

Соёл, аялал жуулчлалын яамны харьяа институцын явуулсан судалгаанаас үзэхэд нийт аялагчдын 40 орчим хувь нь музейнүүдийг үзэж сонирхсон байсан аж.

Өнгөрсөн оны Хаврын баярын үеэр дотоодын аялал нь 475 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний орлогыг аялал жуулчлалын салбарт оруулж байжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.