ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХҮҮХДИЙН ОРНЫ АЧААЛАЛ ХЭВИЙН БАЙНА


ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХҮҮХДИЙН ОРНЫ АЧААЛАЛ ХЭВИЙН БАЙНА

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм.

Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.