"Мазаалай” Монголын говь цөлөөс өөр хаана ч байдаггүй баавгайн төрөлд хамаарах энэхүү амьтны нэрээр нэрлэсэн бонд буюу өрийн бичиг олон улсын санхүүгийн зах зээлд Монголыг төлөөлөн мөнгө дуудаж эхлэх нь ээ. Сангийн сайд Б.Болор Засгийн газар 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж магадгүй талаар Канадын уул уурхайн хайгуулч, олборлогчдын уулзалтад оролцох үеэрээ өчигдөр хэлсэн байна. Тэрбээр "Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон болон Канадын Торонто хотод уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж хэлсэн байна. Дээрх бонд нь оны эхэнд яригдсан "Мазаалай” бонд байх магадлалтай.
Тэгвэл "Мазаалай” бонд. Нэрийг нь сонсвол "Улаан ном”-д орсон энэ амьтныг хамгаалах, үржүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах нь гэж харж болох ч үнэндээ тийм биш. Зүгээр л мартагдсан мазаалайг сануулав.
төсвийн алдагдал энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 79.8 тэрбум төгрөг болсон гээд бонд босгож, "ногоон” авчрах зайлшгүй шаардлага
Оны эхэнд гаргахаар зэхээд байсан 800 сая ам.долларын "Мазаалай” бондын хүүгийн төвшин Засгийн газрыг бужигнуулах сургаар 8-13 хувь болтлоо огцом өссөн. Хүүгийн төвшин эргээд буурахгүй байгаатай холбоотойгоор бонд гаргах асуудал түр завсарласан гэж Б.Болор сайд өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм. Гэхдээ ам.долларын албан ханш 2046 төгрөгтэй тэнцсэнээс эхлээд төсвийн алдагдал энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 79.8 тэрбум төгрөг болсон гээд бонд босгож, "ногоон” авчрах зайлшгүй шаардлага тулгарсаар байгаа. Дээрх төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Мазаалай баавгайн нэрээр орж ирсэн энэхүү мөнгийг цалин, тэтгэвэрт зориулах тун магадлалтай юм. Иймд Монгол Улс олон улсад дөрөв дэх бондоо гаргаж, авралгүй эдийн засгаа аврах нь тодорхой ажээ.
Монгол Улс олон улсад дөрөв дэх бондоо гаргаж, авралгүй эдийн засгаа аврах нь тодорхой ажээ.
Т.Буянаа
dorgio.mn
Сэтгэгдэл