Монгол банкны захирал асан Н.Золжаргал Австри руу их хэмжээний мөнгө гаргасан нь илэрчээ


 

Монгол банкны захирал асан Н.Золжаргал Австри руу их хэмжээний мөнгө гаргасан нь илэрчээ

 

Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.

Тодруулбал, түүнийг Улаанбаатар банкнаас их хэмжээний мөнгө гаргасан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт нь арилжааны банкнаас хүү багатай зээл олгосон. Хоёрдугаарт Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг төв банкинд хүргэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.