Х.ОЮУНБОЛД
“Оскар” кино наадмын түүхэнд анх удаа шилдэг эмэгтэй найруулагчаар шалгарсан Кэтрин Бигелоу 1951 оны арваннэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Калифорни хотод номын сангийн захирал, будгийн үйлдвэрийн захирлын гэр бүлд төржээ. Тэрээр хүүхэд байхаасаа зураач болохыг хүсдэг байж. Тиймээс Сан Франциско хотын Урлагийн хүрээлэнд суралцаж төгсөөд Нью-Йорк хотын Уитни дүрслэх урлагийн музей, Их Британийн “Урлаг ба хэл” багийнхантай ажилласан байна. Мөн Колумбийн их сургуулийн киноны ангид болон Калифорни мужийн Урлагийн хүрээлэнд сурчээ. Кэтрин Бигелоу 1970 оны сүүлээр богино хэмжээний кино хийж эхэлсэн байдаг. Түүний 1982 онд Уиллем Деффо тоглож, Монти Монтомеритэй хамтран найруулсан “The loveless” хэмээх анхны киногоо хийжээ. Харин бие дааж 1987 онд “Шөнийн аялагчид” гэсэн цус сорогчдын тухай киногоо хийсэн байна. Мөн 1980 онд “New order” хамтлагийн видео клипийг хийж байснаас гадна найруулагч Жеймс Камерунтай гэрлэжээ. Гэвч хосууд 1989 онд хуримаа хийсэн ч хоёр жилийн дараа салсан байна. Тэд хүүхэдтэй болоогүй ажээ. Кэтрин Бигелоу кино урлагт хүч сорихоосоо өмнө цагдаа байв. Адал явдалт, дайн, аймшгийн, зөгнөлт кино хийдэг учраас өвөрмөц найруулагч гэж үздэг байна. Мөн түүний кинонууд үргэлж биш ч шүүмжлүүлж байжээ.
Уран бүтээлийн замнал
Тэрээр бие дааж 1987 онд бүтээсэн “Шөнийн аялагчид” хэмээх аймшгийн киногоороо шагнал авч байжээ. Дараа нь 1991 онд жүжигчин Суэйзи Патрик, Киану Ривз нар тоглосон “Тэд түүнийг Боди” гэж нэрлэдэг хэмээх киноны найруулагчаар ажилласан байна. Энэ кино нь түүнд алдар нэрийг авчирсан ч олон нийтийн зүгээс их шүүмжлэл дагуулсан аж. Харин 1995-2002 онд “Хачин өдрүүд”, “Усны жин”, ”К-19” гэсэн Холливудын нэртэй жүжигчид болох Хариссон Форд, Шон Пенн, Жульет Льюис, Лиам Нисон, Рэйф Файнс нар оролцон тоглосон киног бүтээжээ. Тэрээр Жеймс Камерунтай 1989-1991 он хүртэл амьдарч байхдаа хамтран олон кино бүтээсэн байдаг. Гэхдээ 2010 онд Оскараас “Айдсын бүс” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэнээс гадна шилдэг киноны шагналыг энэ киногоороо авч байжээ. Ингэснээрээ Кэтрин Бигелоу таван удаа нэр дэвшсэн төрөлдөө шалгарснаар анхны “Оскар”-ын шагналт эмэгтэй найруулагч болсон байна.
Түүний талаар “ВВС” агентлагийн сэтгүүлч Марк Саваже “Кэтрин Бигелоугийн амжилт нь академид анзаарагдалгүй өнгөрсөн өмнөх кинонуудаа хийсэн өөрчлөлт юм” гэж хэлсэн байдаг. Гэхдээ тэрээр бооцоо тавихаар шийдэж, өөрөө санхүүжүүлсэн “Hurt Locker” ямар ч том кино студи түүнд хэрэгтэй байсан ч олгох боломжгүй байсан эрх чөлөө, бүтээлч байдлыг олгоно гэж итгэж байсан гэж сэтгүүлч нэмж хэлж байжээ. Түүний энэ шийдвэрийн үр дүнд “Оскар” наадамд алдарт найруулагч Жеймс Камеруны “Аватар” киног авсан бүх шагналаараа ардаа орхисон байдаг.
Кэтрин Бигелоу “Намайг хүчирхэг эмэгтэйчүүд гайхшруулдаг” гэж нэг ярилцлагынхаа үеэр хэлж байжээ. Гэхдээ “Эрчүүд надад урам зориг өгдөг” гэсэн байна. Тэрээр кино ертөнцөд болон олон эмэгтэйн хувьд уламжлалт ёс заншлыг дагасан эмэгтэйчүүдэс ялгаатай эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэйн дүрийг төлөөлдөг байна. Кэтрин Бигелоу үлгэрийн гүнжтэй олон кино бүтээсэн жилүүддээ өөрөө хүчтэй эмэгтэй байх нь түүнд таалагддаг болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн түүнд гүнж түүнийг аврах ханхүүг хүлээх биш гүнж өөрийгөө аврахыг хүсдэг гэж ярьж байжээ.
Би уран зургаас кино урлаг руу урвасан нь ухаалаг хэрэг болсон. Уран зураг бол цөөхөн үзэгчтэй урлагийн ховор бүтээл юм. Харин кино урлаг бол олон хүнд хүрч чадах нийгмийн гайхалтай зэвсэг болохыг мэдсэн.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл