Францын тэрбумтан 100 сая евро хандивлалаа


Францын тэрбумтан 100 сая евро хандивлалаа

 

Францын соёлын үнэт дурсгал Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг шатахаас гадна хажуу талын нэг цамхаг нураад байна 

 

500 гаруй гал сөнөөгч галыг бүрэн унтрааж, сүмийн ажилчдыг нүүлгэн шилжүүлжээ.

 

Уг үйл явдалтай зэрэгцэн Францын тэрбумтан, "Kering" группын эзэн Франсуа-Хенри Пинач урлагийн гайхалтай бүтээл Ностра Дамын буюу алдарт Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад нь зориулан 100 сая евро хандивлахаар болсон талаар "www.buzzfeednews.com" сайт мэдээллээ.  

 

Тэрбээр "Үнэхээр харамсалтай. Сүмийг сэргээн засварлахад энэ мөнгө бага ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.