Нисэх онгоцонд шалгалт хийх зориулалттай робот зохион бүтээж байна


Нисэх онгоцонд шалгалт хийх зориулалттай робот зохион бүтээж байна

 

Москвагийн нисэхийн их сургуулийн тэнхимийн ажилтнууд нислэг үйлдсэн онгоцнуудад үзлэг шалгалт хийх зорилгоор хөдөлгөөнт роботын иж бүрдлийг бүтээхээр ажиллаж байгаа тухай «Известия» сонин мэдээлсэн байна.

 

Нисэх онгоцны 3D загварыг боловсруулдаг, гадна талын доголдолд нь дүн шинжилгээ хийдэг камераар тус роботыг тоногложээ. Уг робот нь хэдхэн см хавтгай дөрвөлжин хэмжээ бүхий доголдлыг ажиглах чадвартай болох аж. Түүнчлэн хөгжүүлэгчид цаашид илүү жижиг хэмжээтэй гэмтэл, доголдлыг таних чадвартай болгохыг зорьж байгаа гэнэ. Туршилтыг ирэх оны 2 дугаар сард явуулахаар төлөвлөж байна. 

 

МОСКВА. /ИЗВЕСТИЯ/. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.