Байгаль дэлхийн үзэгдлүүд биднийг гайхшруулж дуусахгүй. Галт хуй салхи бол байгалийн хамгийн ховор тохиолддог мөн хамгийн гайхширмаар үзэгдэл. Дээшээ 121метрийн өндөрт хүрэх чадалтай энэ хүчит хуй салхи хэдхэн минут үргэлжлээд дуусдаг ч цуцашгүй дайчин, зоригт зурагчид камерын дуранд буулгаж амжжээ.
Үнэндээ галт хуй салхи нь хуй салхи биш юм. Цаг уурын нөхцөл бүрдсэн тохиолдолд ойролцоох ой хээрийн түймэр, галаас эх авч бүрэлддэг үзэгдэл аж. Зөв өнцгөөс үлээж буй бүлээн салхи ой хээрийн түймрийг хоморголон авч эргэлдэх хөдөлгөөнд оруулж, хангалттай хүчтэй болмогцоо тэлж, хуй салхи мэт болтлоо томордог байна.
Хүмүүсийн гэр, сургуулийг хуу хамж, машин тэргийг агаарт хөөргөх чадалтай хуй салхинаас ялгаатай нь галт хуй салхинууд түймэр дагуулдаг. Энэ үзэгдлийг нүдээр үзсэн хүн яах аргагүй ''үхэх'' нь гэж бодоход хүргэнэ.
Галт хуй салхин дотор 1200 градусын халуун бөгөөд 100-300mph салхины хүчээр хурдалдаг байна. 2018 оны Калифорнийн ой хээрийн түймэрт галт хуй салхи үүсэх тохиромжтой нөхцөл бүрджээ. 90,000 гаран хүнтэй Реддин хотод ирсэн галт хуй салхи 143mph хурдтай довтолж, хот бүхэлдээ түймэрт автжээ.
Галт хуй салхинууд хүний нөлөөтэй дэлхийн дулаарлаас үүсч ихээр гарах болсон. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ихсэх тусам үүнтэй адил байгалийн гамшигууд үе үе гарах болно гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа билээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл