ОХУ-ын нийслэл Москва хотын Шерметьево нисэх онгоцны буудалд өчигдөр орой зорчигч тээврийн “Sukhoi Superjet 100” онгоц ослын буулт хийх үедээ шатаж, 41 хүний амь эрсэдлээ. Онгоц Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн ч эвдрэл гарсан тул буцаж буух гэж байгаад ийнхүү осолдсон байна. Хөлгийн ахмадын хэлснээр, онгоц хөөрснийхөө дараа аянганд цохиулж, улмаар радиолокацийн систем нь эвдрэн газраас холбоо тасарчээ. Мөн автомат жолоодлогын систем нь ажиллагаагүй болсон тул ослын буулт хийсэн гэнэ. Онгоцонд сууж явсан зорчигчдоос 41 хүн, түүний дотор хөлгийн багийн нэг гишүүн амь насаа алдаж, 37 хүн амьд үлдсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яаманд ирсэн мэдээллээр 38 хүн амьд гарсан гэж байгаа юм. Онцгой байдлын алба бусад байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарган ослын шалтгааныг “онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс хоёр болон түүнээс дээш хүний амь нас хохирсон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Х.Батсайхан
Сэтгэгдэл