Шри Ланкийн цагдаа нар алан хядагч бэлтгэдэг хуаран илрүүлжээ


Шри Ланкийн цагдаа нар нутаг дэвсгэрийн зүүн хэсгээс алан хядагч бэлтгэдэг хуаран илрүүлжээ. “Ройтерс” энэ талаар мэдээллээ. Хуран нь өнгөрсөн сарын 21-нд улаан өндөгний баярын үеэр цуврал дэлбэрэлт зохион байгуулсан бүлэглэлтэй холбоотой байж болохыг цагдаа үгүйсгээгүй байна. Мөрдөгчдийн үзэж байгаагаар, Каттанкуди мужид байх хуаранд алан хядагчид буудах болон гар аргаар тэсрэх бөмбөг хийх чадварт суралцдаг байна. Энэ газар нь халдлагын гол сэжигтэн Захран Хашимынтөрсөн гэрээс холгүй байрладаг ажээ.  

Хуаран нь гадна талаасаа ферм гэж харагдуулахаар хийсэн, эргэн тойрондоо манго жимсний модтой. Харин дотор талдаа буудлагын дасгал хийх зориулалттай шавар ханатайгаас гадна шалгалтын үед тэсрэх, дэлбэрэх бодис хийхэд ашиглагддаг түүхий эд, бодисууд илэрсэн байна. Газрын эзнийг баривчилжээ. Өнгөрсөн сарын 21-ний өдөр Шриланка улсад цуврал дэлбэрэлт болж 360 хүн амиа алдаж, 520 хүн шархадсан билээ.  

Х.Батсайхан 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.