Ажиглаж анзаараад эхэлмэгц амьдрал чинь аяндаа өөрчлөгдөнө


Ажиглах нь өөрөө эрчим хүчийг ундраах түлхүүр. Жирийн модыг хүртэл ажиглаад, ойр дотно хандаад ирэхлээр уяран баясаж, хариу долгион илгээдэг. Дотно хүнээ мод таньдаг. Дэргэдүүр нь өнгөрөх төдийд баярлан, урин дуудах мэт ганхилзана.

Харин өөрийг нь гэмтээх гэсэн этгээд ойртох үед чичрэн дагжиж, хамаг биеэ хурааж орхидог. Мод байтугай чулуухүртэл мэдрэг. Учир нь, оршихуй бүхэлдээ амьд ухамсрын далай юм. Эгэл бөөмс хүртэл ухамсартай.

Ажиглаад эхлэхээр электрон ч өөрчлөгддөг гэж эрдэмтэд хэлж байна. Шашны хувьд аль эртнээс мэдэрч байсан үнэнийг шинжлэх ухаан өнөөдөр барим тавим нотолж эхэлжээ. Гадна талын юмс хүртэл ажиглалтаар өөрчлөгддөг бол дотоод ертөнцийг хэлэх юун. Ажиглах ухамсрын гэрэлд балар зуршил аяндаа алдарна. 

Ошо: Агнистын гэгээ
Орчуулсан П. Бадрал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.