ТЕГ-ын ажилтанг ТЕГ-ын дотоод хяналтынхан шалгах ёстой атал цагдаа шалгана гэдэг өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг


ТЕГ ын ажилтан албан хаагчид нууцын батлагаа өгч тангараг өргөсөн байдаг тул тэднийг нууцаа задлахыг Монголын төр шахах нь маш том тэнэглэл юм.Энэ бол Монголд төр байхгүйг харуулж буй том үзүүлэлт юм даа.Нууцаа хадгалж чадаагүй улс орон бусад улсын нууц болж хувирдаг бичигдээгүй хууль байдаг гэдгийг санагтун.

ТЕГ-ын ажилтанг ТЕГ-ын дотоод хяналтынхан л шалгах ёстой болохоос цагдаа шалгана гэдэг өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг гэдгийг шинээр томилогдсон прокурор ,шүүгч нар мэдэхгүй байв гэж дээ ингэж шодоргос тогтоохгүйл дээ.Хамгийн тод жишээ Нэмка хашгирч орилоод л сөрөх тагнуулын дэглэм болон улсын нууцын хадгалалтын дэглэм системийг эвдэх гэж байгаа оролдлогыг чиг үүргийн байгууллага нь таслан зогсоох хэрэгтэй ,нөгөө талаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд улаан цагаандаа гарч ил нөлөөлөөд байхад цагдаа ,дрокурор нь яагаад таслан сэргийлэх ажиллагаа явуулдаггүй юм.

ТЕГ Зоригийн хэрэгт холбогдогчдыг тогтооход л гүйцэтгэх ажиллагаа явуулж оролцсон байх түүнээс мөрдөн шалгах ,нотлох ажиллагаанд оролцоогүй нь дэндүү ойлгомжтой ,тийм болохоор эрүүдэн шүүсэн асуудлаар Хурцыг хорьж түүнээс улсын нууц задруулахыг албандана гэдэг маш том тэнэглэл,тэр мэдээж үүрэг хүлээсэн хүний хувьд юу ч ярихгүй түүнийг ярь гэж зөвшөөрөл өгөх нь ч өнөөгийн ТЕГ ын даргын хувьд бололцоогүй тэр бас хууль зөрчиж тангаргаа нулимахгүй ...ийм л нэн шинэ гажуудал үүсээд байгаа даа ,харин ТЕГ ын дотоод хяналт түүнийг байцаавал асуудал хөдөлнө ,харин Хурцын бусад холбогдоод байгаа ховыг заавал хорьж шалгах шаардлага байхгүй яагаад гэвэл тэрээр улсын онц чухал,маш нууцыг хадгалагч юм ш дээ дарга нараа ....Асуудалыг хөдөлгөх хүсэл зориг байна уу? эсвэл 3 шатны шүүхийн шийдвэрийг мөн 3 жилийн г/а,мөрдөн шалгалтыг нэг дарга биш гэж орилоод л болиучих юм уу?

Зүй ёсоор бол нэгэнт байдал ийм болсон учир хөндлөнгийн экспертийн групп томилон шүүхээр таслуулсан улсуудыг зөв тогтоосон эсэхэд дүгнэлт гаргуулж байж олон нийтэд үнэн бодит мэдээлэлийг хүргэхгүй бол үүний цаана төрд итгэх итгэлийг үгүй хийж улс нийгэмд хаосын байдал бий болгох харийн тусгай албадын сонирхол нуугдаад байх шиг л санагдаад байх боллоо доо ....

ФЭЙСБҮҮК, НОЦТОЙ МЭДЭЭ 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.