Өчигдөр эхлэсэн Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 44 дэх удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож байна.
Чуулга уулзалт тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж буй бөгөөд ҮЦХОУБ-ын гишүүн орнуудын бодлого боловсруулах, удирдах түвшний төлөөлөгч, эксперт, мэргэжилтнүүд оролцож бодлогын шийдлүүд бүхий зөвлөмжийг гаргана.
Глобалчлалын үр дүнд дэлхийн санхүүгийн зах зээл урд өмнө байгаагүй түвшинд харилцан уялдаж, улс орнуудын санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй, уян хатан болж байна. Энэ утгаараа улс орнуудын зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэйгээр нягтарч байгаа билээ. СЗХ дэлхийн улс орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа байнга эрчимжүүлж, идэвхжүүлэх бодлого барин ажиллаж байна.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид, санхүүгийн бенчмарк бий болгохын ач холбогдол, тогтвортой санхүүжилтийн бодлогод үнэт цаасны зах зээлийн зохицуулагчдын гүйцэтгэх үүрэг, хурдацтай хөгжиж буй финтекийн бүтээгдэхүүний зохицуулалтын орчны талаар онцгойлон хэлэлцэж байна.
Сэтгэгдэл