“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019.05.30-ны өдөр батлагдлаа. Хууль батлагдсанаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлж, сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж байна. Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг баталсан тул өмнө нь хэрэгжүүлж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой заалтыг хүчингүй болголоо.
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүллээ
2019/05/30 15:05
Сэтгэгдэл