Оюу толгойн гэрээг шалгасан УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалт, АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт зэргийг УИХ хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах учиртай.
Гэсэн одоог хүртэл хэлэлцээгүй хүлээгдэж байна. Тэгвэл парламентад Оюу толгойн гэрээг шалгах хоёр дахь ажлыг хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүд багтсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа юм байна. Тэд Оюу толгойтой холбоотой шалгалтын дүгнэлтүүдийг нэгтгэж, төслөө боловсруулан парламентад танилцуулах чиг үүрэгтэй ажиллах юм байна.
Түүнчлэн өчигдөр АТГ-ын дарга З.Дашдаваа чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Энэ сард багтан Оюутолгойн хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлнэ” гэв.
ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Сэтгэгдэл