Эквадор улс алт, зэсний асар их нөөцтэй шинэ орд илрүүлснээ зарлалаа


Эквадор улс алт, зэсний асар их нөөцтэй шинэ орд илрүүлснээ зарлалаа

 

Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох алт, зэс, мөнгөний орд Эквадорын Имбабурад нээгдсэн гэж тус улсын Цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нүүрстөрөгч, уул уурхайн яам мэдэгджээ. 


“Альпала” нэртэй орд нь мөнгөний хамгийн их нөөцтэй, алтны нөөцөөр гуравт, зэсийн нөөцөөр дэлхийд зургаадугаарт бичигдэж магадгүй гэнэ. Өмнөд Америкийн улсаас олдсон энэ ордыг “Каскабель” төсөл хэрэгжүүлэх хүрээнд нээжээ. 


Орд газрын боловсруулалт 49-66 жил шаардаж магадгүй бөгөөд мэргэжилтнүүд энэ ордын нөөцийг 10.9тн зэс, 23 сая гаруй унц алттай гэж үнэлж байгаа юм байна. 


Орд газарт эхний 25 жилд 207 мянган тонн зэс, 438 мянган унц алт, 1.4 сая унц мөнгө олборлох боломжтой гэж тооцоолжээ. 
 

Энд дуулгахад, дэлхийн хамгийн том зэсийн 15 орд газрын  5 нь мөн л Өмнөд Америкт буюу тодруулбал Чили улсад байдаг. Харин хамгийн том 15 орд газрын 13 дугаарт манай улсын Оюутолгой орд багтдаг бөгөөд мэргэжилтнүүд энэ ордод шинэ технологи ашиглан боловсруулалт хийвэл олборлолтын хэмжээ нэмэгдэхийн дээр хамгийн ирээдүйтэй газрудын нэг гэж үздэг юм. 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.