Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан авлига авснаа хүлээжээ


БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Мэн Хунвэйтэй холбогдох хэргийг шүүх хурал тус улсын зүүн нутгийн Тяньжин хотод болжээ. "Мэн Хунвэйтэй холбогдох авлигын хэргийг Тяньжин хотын анхан шатны шүүх 2019 оны зургадугаар сарын 20-нд нээлттэй хэлэлцлээ” гэж "Sina” цахим хуудас мэдээлсэн байна. Тус цахим хуудсанд мэдээлснээр, "хэрэгтэн 2005-2017 оны хооронд албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, нийтдээ 14 гаруй сая юанийн авлига авчээ”.

Шүүхэд Прокурорын газраас Мэн Хунвэйг буруутайг нотлох баримт гаргаж өгсөн байна. Тэрбээр шүүх хуралд үг хэлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Си Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын "тав дахь үеийн” удирдлага 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай эрчимтэй тэмцэж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажлын явцад сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын жирийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд шийтгүүлсэн байна.

Д.Жаргал 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.