“Усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож байна” гэв


Бидний хэрэглэж буй ундны усыг үнэгүй  шинжлээд өгье гэх компаниуд иргэдийг эрүүл мэнд, эдийн засгаар хохироож байгаа талаар Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-аас мэдээлэл хийлээ.

Тэрээр орон сууцны айлууд ихэнхдээ ундны усандаа бохир, нян багтертай, зэвтэй ус хэрэглэж байгаа гэх ойлголттой байдаг. Тэгвэл иргэдийн ундны усны талаарх ойлголт дутуу байдлыг ашиглаж зарим нэр бүхий компаниуд усыг чинь үнэгүй шинжлээд өгье гэх нэрийн дор иргэдэд хэтэрхий үнэтэй үнэтэй, усны хүчийг сулруулдаг бүтээгдэхүүн борлуулж байгаа талаар мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэдгээр компаниуд нь хуулийн цоорхойг ашиглан хэд хэдэн компани нэрийн дор явж татвараас зугтдаг, Монгол улсын өрсөлдөөний тухай хуулийн заалтыг зөрчих, бусад мэргэжлийн усны компаниуд болон төрийн байгуулагуудын ажлыг үгүйсгэх гэх мэт олон үйлдлийг ноцтойгоор зөрчиж байна гэв. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж буй ундын усыг маш их бохирдолтой хэмээн харуулж, усны чиглэлийн төрийн байгууллагуудын ажлыг үгүйсгэж байгаа талаар Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-ны захирал Ч.Чулуунсүх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

“Усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож байна” гэв

 


Мөн одоо бидний хэрэглэж буй орон сууцны айлуудын ундны усыг хэрэглэж болохооргүй нян бохирдол агуулаагүй гэдгийг онцоллоо.  Улмаар бидний хэрэглэж буй усанд хүний биед хэрэгтэй, байх ёстой эрдэс бодисууд агуулагддаг. Харин дээрх усыг чинь үнэгүй шинжлээд өгье гэх компаниудын борлуулж байгаа бүтээгдэхүүн нь усыг хэтэрхий цэвэршүүлж, усны чанарыг үгүй хийдэг. Ингэснээр усанд агуулагдах хүний биед хэрэгтэй эрдэс бодисуудыг устгаж, усыг чанаргүй сул болгодог хэмээн мэдэгдсэн юм. Дээрх компаниуд нь  бүтээгдэхүүндээ баталгаан өгч борлуулдаг хэдий ч ардаа ямар нэгэн хариуцах компанигүй татвараас зугтдаг, залуусыг зуучлан гадуур явуулж зарагдсан бүтээгдэхүүнийхээ маш бага хувиар цалинжуулдаг байна. Тиймээс компани нэрийн дор хууль бусаар үйл ажиллагаа явуулж дээрх үйлдлийг МХЕГ, ШӨХТГ зэрэг бусад холбогдох байгууллагууд нь анхааралдаа авахыг  Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХК-аас мэдээллээ.

Дашрамд дурдахад Монголын Эрдэст Ус Технологи Хөгжил ХХКомпани нь дэлхийн олон улсын усны байгууллагуудад хүлээн зовшөөрөгдсөн "OSPRING” брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй, МХЕГ-ын зөвшөөрөлтөйгээр  Монголд борлуулдаг аж. Харин дээрх нэр бүхий компаниуд айл гэрээр явахдаа эдний компаний бүтээгдэхүүнийг буруу ухуулга хийн таниулж, биенийхээ ажлыг үгүйсгэж байгаа нь өрсөлдөөний хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдсэн юм.

“Усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож байна” гэв

 

“Усыг үнэгүй шинжлээд өгье гэх компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож байна” гэв

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.