“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн сэтгүүлчдийн бүтээлийг үнэлнэ


"Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг "Эрдэнэт үйлдвэр” компаниа санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулахаар болсон тухай өчигдөр хэв­лэлийнхэнд мэдээллээ. 

Уг аянаар сайн мэдээл­лийг түгээх соёлын хэв­шүү­лэх, гэгээрүүлэх үйл­сэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн сал­барынхныг идэвх­жүүлэхээр зорьсон байна. Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар бусад аж ахуйн нэгжид үлгэр дууриал болох учиртай аж. Тус аяныг өчигдрөөс эхлүүлж буй бөгөөд сар бүр шилдэг материалыг шалгаруулах бичлэгийн шагнал олгохоос гадна оны эцэст ямар байгууллагын бүтээл шилдгийн шилдэг болсныг зарлан урамшуулах ажээ. Мөн энэхүү аянд оролцохдоо мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлж буй бүтээл нь сэтгүүл зүйн мэдээний төрлөөр бичигдсэн байх учиртай. Хэвлэл мэдээллийн бай­гууллагууд түгээсэн сайн мэдээ бүрийнхээ тоогоор эдийн засгийн дэмжлэг авах болно хэмээн албаныхан онцолсон юм. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Эрдэнэт үйлдвэр” компанийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу нарын байр суурийг сонирхлоо.

 
Б.Галаарид: АЯНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
 
-Нийгмийн хариуц­лагаа хэрэгжүүлэгч "Эрдэ­нэт үйлдвэр” компани эрт­нээс Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлтэй харилцаж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд хоёр тал сэтгүүлч болон хэвлэлийн байгууллагыг хэрхэн дэмжих талаар санал солилцон тохи­ролц­соноор энэхүү аяныг хэрэгжүүлэхээр бол­сон. Хоёр тал хамтран ажил­ласнаар нийтэд ил тод нээлттэй байх, хариуц­лагатай байх, хийж хэрэгжүүлж буй ажил нь бусдад шинэ санаачлага болох учиртай юм. Ингэснээр бусдад үлгэр, дуу­риал болох ёстой гэ­дэг асуудалд нэгдсэн байр суурьтай болсон.
 
Тий­мээс уг аяны хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг нийтэд сайн мэдээ хэлбэрээр хүр­гэх эрхэм үүргийг хэв­лэл, мэдээллийн байгуул­ла­гаар дамжуулан сэтгүүл­чид хийх болно. Энэ нь нийгэмд тустай сайн, сай­хан ажлыг олон ний­тэд түгээнэ. "Эрдэнэт үйлд­вэр” компанийн са­­наа­­чил­сан аяныг Мон­голын сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл зохион бай­гуулж, найман сарын ху­га­цаатай "Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Б.Намхайнямбуу: ШАЛГАРСАН БҮТЭЭЛД УРАМШУУЛАЛ ОЛГОНО
 
-Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрийг то­хиол­­дуу­лан энэхүү аянаа эх­лүүлж байгаадаа баяртай байна. Бид нийгмийн ха­риуц­лагаа хэрэг­жүүлэх хү­рээндээ хийж байгаа аж­луудаа олон нийтэд мэ­дээ­лэн, таниулахыг зорьж байгаа юм. Эрдэнэт үйлд­вэр энэ жил 15 дахь удаагаа шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Өн­­гөрсөн хугацаанд эдийн засаг хүндэр, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байсан ч хэмнэлтийн горим баримталж ажил­лас­наар баяжуулах фаб­рикийн өргөтгөлийг бар­ьж, ашиглалтад оруулсан.
 
Мөн энэ сарын 7-нд Японы менежменттэй "Меди­пас” эмнэлгийг ашиг­­лал­тад оруулахаар болж байна. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын хү­­рээнд хэрэгжүүлж байгаа аж­луудыг олон нийтэд т­а­ниу­лах ажилд хэв­­лэ­­лийн­­хэнтэйгээ хамтран ажил­ласаар ирсэн. Энэ удаагийн аянаар хамтын ажил­лагааны хүрээнд сайн ажиллаж буй хэв­лэлийн байгууллага болон сэтгүүлчийг урамшуулах болно. Мэдээж аяны хү­рээнд аливаа дарга, бай­гууллагад хэт дулдуйдсан мэ­дээ­лэл түгээх нь гол зорилго биш гэдгийг онц­лон тэмдэглэмээр байна.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.