С.САРУУЛ
Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулга энэ оны нэгдүгээр сарын 22-нд амиа алдсан. Ар гэрийнхэн нь талийгаачийг бусдад зодуулж, хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзэж Батлах хамгаалах яамны гадны суулт зарлаж байв. Харин шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг "Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.
Цэргийн алба хаагч нас барсан хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Ө, ахлагч н.М нарыг буруутгасан. Ингэхдээ тэдэнд хүнийг алах гэсэн зүйл ангиар биш хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх зүй ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл