Хотоо тэлээ. Гонконг мэтийн газаргүй улсын тенежментийг ярьж хотыг тэлэхгүй шавааралдуулж байж газрыг нь зардаг наймаачдын мэхэнд унаад байна. Түгжрэлд өдөржин зогссоноос 20км цаанаас ямар ч түгжрэлгүй давхиж ирээд ажлаа бүтээх нь иргэдэд ашигтай. Хотын тэлчихвэл зарагдаггүй орон сууцнууд үнэ буурна. Иргэд амины жаахан газраа гэр хороолын дахин төлөлт нэртэй газрын боловсон дээрэмд өртөхгүй. Уужим талбайтай хашаанд орон сууц, гэрээ бариад туслах ас ахуйгаа эрхлэн чөлөөтэй амьдрах боломж бүрдэнэ. Адаглаад үр удамдаа дамжуулах жаахан ч гэсэн газартай хоцроно.
Иргэд одоогийнх шигээ байранд орсон нэртэй орцыг хаагаад дүүрэн машин тавьчихсан, хүүхэд тоглох талбайгүй, хөгшид суух боломжгүй, машинаа тавих, орох гарах гэж бөөн хэрүүл стресс. Энэ зовлонгийн улмаас хүүхэд хөгшид гэртээ хоригдож буйг ГЭР ШОРОН гэж нэрлэж байна.
Өнөөгийн байдлаар УБ хотын 1км2-д 1250 орчим хүн амьдарч байгаагаас хүн амын нягтралыг дагаж гардаг бүх зовлон бэрхшээл үүсч байна.
Хотоо баруун, зүүн, урд тал уруу нь 20 км-ээр тэлчих юм бол энэ бүх зовлон өөрөө алга болчихно.
Яагаад хотыг тэлэхгүй шавааралдуулаад байна? Үүнд ямар учир байна? Хот хөл тавих зайгүй шавааралдаж байх нь хэнд ашигтай, хэнд хохиролтой бэ? гээд олон асуудлууд гарна. Сүүлийн 30 жил төр засаг, болоод хотыг удирдсан дарга нар хотын нягтрал ийм болохыг мэдэхгүй ойлгохгүйдээ биш тэд бүр сайн байсан. Мэргэжилтнүүд хэлж сануулж бичиж байсан. Удирдлагууд үүнийг сонсохыг ч хүсдэггүй байв.
Хотыг тэлэхгүй байх сонирхол олон бизнест ашигтай байх зэрэг сайн муу зүйл байгаа. Түүн дотроос хамгийн гол зүйл болох газрын үнэ өртөг, наймааны тал нь илүү давамгайлсан гэж үзэж байна. Учир нь хотын удирдлагын түвшинд газрын наймаа бол бүх шатандаа өндөр түвшинд хүрч цэцэглэсэн. Тэд хүн ам нягтрахын хирээр газрын үнэ өсөж байсан тул хот тэлэх гэдэг үгийг сонсохыг хүсдэггүй байв. Хотыг тэллэх бодлого явуулбал газрын үнэ унах тул тэд тэр талаар ярихыг ч хориглодог байв.
Жишээ нь гандан орчмын 1 айлын хашаа 100 гаруй сая байхд Тахилтанд 8 сая төгрөг. 5 айлын газрыг аваад 120 айлын сууц барьж байна. Эндээс хир ашиг унах вэ? Бүр Сүхбаатарын талбайн өмнө газрыг хувьчилж аваад 26 сая долларын барьцаанд тавьчихсан байсан гэж бичигдэж байсан. Хотын төвд жижигхэн байшин барих газар хэдэн сая доллар гэж байна. Хотын төв орчмын газар нь хотын захиргаа, томчуулын бизнес, захын гэр хороолол зуслангийн газар нь дүүргийн газрын албаныхны бизнес учир тэд бүх шатандаа хот тэлэх талаар А ч гэж дуугарахгүй байна.
Ингэж л газрын наймаа гаарч байгаа учир газрын мафи хотыг тэлэхгүй улам бүр хумиж аль болох өндөр байшин барьж иргэдийг чихэх бодлогыг бүхийл аргаа явуулж байна. Газар дор нь метро барина, агаарын дүүжин зам тавина ч гэх шиг юм ярьж иргэдийн тархийг угааж байна. Тэд газрын үнийг өсгөх арга замыг л хайж байгаа болохоос байгалын гамшиг гал газар хөдлөл, үер усны аюул тохиовол яах билээ гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Саяхан алтны компанийн байшингийн гадна лифт шатахад галын машин орох боломжгүй учир гал унтраагчид маань ирчихсэн шатахыг нь хараад л зогсож байгааг тв үзүүлсэн.
Замын цагдаагийн гүүр барихаар түгжрэл 20% буурах юм донгодож байсан. Энэ зам нээлтээ хийгээ л түгжрэл. Аргагүй шүү дээ. 400 метрийн цаана байгаа уулзварын нэвтрүүлэх чадвар яг хэвээрээ байгаа юм чинь.
Одоо хар, хичнээн олон давхар гүүр бариад ч түгжрэл шийдэгдэхгүй. Олон давхар муруй тахир гүүр барих нь дарга нарт шахаа хийх шинэ бизнес болон хувирч байна.
Д.Батнасан
Сэтгэгдэл