Газрын тосны байгууламжуудад халдлага гарсны дараа Саудын Араб газрын тосны олборлолтоо бүрээн сэргээсэн тухай ОПЕК буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо мэдэгджээ.
"Саудын Араб газрын тосны олборлолтоо бүрэн сэргээсэнд нь баяр хүргэх нь зүйтэй болов уу” хэмээн Баркиндо ярьжээ.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 14-н Саудын Арабын газрын тосны байгууламжуудад дроноор халдсанаа Йемений босогч хуситууд мэдэгдсэн юм. Халдлагыг Йеменээс үйлдсэн гэх нотолгоо байхгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн мэдэгдэхийн сацуу энэ халдлагад Ираныг буруутгасан. Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл мөн энэ халдлагад Иран холбоотой гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл