УИХ-ын хэсэг нөхөд сансардчихсан явна. Ийн хэлэхийн учир нь тэдний мэдрэмжгүйтэй холбоотой. Энэ нь ойр тойрныхоо хэдэн боломжийн амьдралтай хүмүүсээр төлөөлүүлэн хийсэн "Итгэлийн зээл" гэгчийг санаачилж УИХ-ын даргад өргөн барив.
Ард түмэн бүгд зээлтэй. Өнөөдөр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёул зээлтэй нь 50 хувь, эхнэр нь юм уу нөхөр нь зээлтэй нь 25 хувь нь байна гэх судалгааг нэгэн улс төрийн намынхан хийсэн байсан. Тэгэхээр үлдсэн 25 хувьд л тэр "Итгэлийн зээл" гэгч нь олдох хэрэг. Харин түүнд нь дээр өгүүлсэн УИХ-ын гишүүдийн ах дүү хамаатан садан, янаг амраг гэх зэрэг нөхдүүд багтаж буй юм. Тэгээд "Итгэлийн зээл"-д эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг зарцуулна гэж байгаа.
"Итгэлийн зээл"-ийн шалгуурт барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй хүмүүс, зээлийн муу түүхээр баялаг, шударгаар хөдөлмөрлөж амьдралын шар нар бор хоногийг арай ядан өнгөрөөж яваа жирийн иргэдэд олдохгүй. Яагаад гэвэл дээр өгүүлсэнчлэн ард иргэдийн 75 хувь нь зээлтэй, зээлийн хар түүхтэй болцгоосон учраас тэр.
Ард иргэдийг төлөөлж УИХ-д суужчихаад ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, мэдрэхгүй яваа нөхдүүдийг харь гарагийнхан гэмээр. нөгөөтэйгүүр ирэх сонгуульд тэд зүсээ хувилгаж, үсээ будаж хэлбэр дүрсээ ч өөрчилсөн ч сонгогдохооргүй болсных нь дохио гэлтэй.
Товчхон хэлэхэд МАН сонгогдохгүй байх шалтгаануудын нэг нь эх замбараагаа алдсан хуулийн төслүүд гэж хэлж болно. Алсын хараагүй хэлсэн мэт санагдаж болох ч ард иргэд сонгуулийн өмнөх шоунд хууртахаа больж, харин ч эсрэгээрээ өнгө мөнгөөр пиар хийсэн нөхдүүдийн эсрэг саналаа өгдөг болоод удаж байна. Аливаа зүйл хоёр талтай гэж...
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл