УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “баруун гар” Ч.Мөнхбаяр авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригджээ


 

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “баруун гар” Ч.Мөнхбаяр авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

 

Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр баривчилжээ. Тодруулбал, түүнийг бусдаас авлигал авч байхад нь газар дээр нь барьж, саатуулсан талаар баттай эх сурвалж мэдээлж байна.  Өдгөө эл хэргийг АТГ-т шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр баривчилгааны үеэр их хэмжээний мөнгө хурааж авсан гэнэ.

 Бусдаас авлигал авч байгаад "гардуулсан” Ч.Мөнхбаяр гэж хэн бэ?

Хөгжлийн банкны хамгийн чухал албанд "тухалсан” Ч.Мөнхбаярыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн "баруун гар” буюу ойрын хүн нь гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Хөгжлийн банкны дэд захирал гэх энэ өндөр сэнтийд  УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн "ачаар” суусан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

Тиймдээ ч том "ар”-тай хүн хэтэрхий бардаж байгаад баригдаж дээ гэх шуум ч чих дэлсэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд Ч.Мөнхбаяраар тогтохгүй төрийн статустай олон банк санхүүгийн байгууллагуудад өөрийн хүнийг "шигтгэж” чадсан сүйхээтэй эр гэж яригддаг нь оргүй зүйл биш бололтой.

Тэрбээр банкны гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаа, боломж бололцоог арван  хуруу шигээ мэддэг гэж хэлж болно. Учир нь эрхэм гишүүн 1997 оноос эхлэн энэ салбарт ажиллаж 2010 оноос хойш УИХ-ын гишүүн болтлоо зургаан жил  Монголбанкны  дэд ерөнхийлөгчөөр ажилласан байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож шуугиан дэгдээж байсныг эс тооцвол хэл амнаас холуур нэгэн гэж хэлж болно.

Гэвч түүний "баруун гар” гэгддэг Ч.Мөнхбаярын авлигалын асуудалд Б.Жавхлан гишүүн холбогдохыг ч үгүйсгэхгүй.

Учир нь авлига авсан гэх дарга, захирлуудын ард төрийн том албан тушаалтнууд байдаг нь хэдийнэ ил болсон. Тухайлбал, хэдэн сарын өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан асуудлаар шалгагдсан.

 

Өөрийн албан өрөө, орон гэр, оймс зэрэгтээ их хэмжээний мөнгө нуусан нь илчлэгдсэн Н.Баярсайхан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй  нэг ангид суралцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улмаар, Н.Баярсайхан нар "Тэр мөнгийг би дангаараа аваагүй, Ш.Раднаасэд гишүүнд өгч байсан” гэх яриаг хөшигний ард учирласан гэх албан бус мэдээлэл ч бий.

Харин Ш.Раднаасэд гишүүн "Би уг хэрэгт ямар ч хамааралгүй” гэсэн  байр суурийг илэрхийлж байсан юм.

Ямартай ч дээрх хэргийн учиг хаа хүртэл хөврөхийг бид нэхэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий.

Ц.Өрнөх

https://paparatsi.mn/p7a?fbclid=IwAR2h_f1utuSrK7KdZr6EXRD9Q2X-HLFSKNkZpt43mpgX6YnMNUeUrwcNEX0



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.