Дэлхийн хотуудын талаархи хачирхалтай баримтууд-1
Энгийн мэдээллээс эхэлье. Хүн амын тоогоор дэлхийд нэгдүгээрт орох хот бол БНХАУ-ын Шанхай. 2011 оны байдлаар тус хотод 23 431 000 хүн амьдарч байжээ. Үүнээс хойш энэ тоо сая гаруйгаар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг юм байна.
Газар нутгийн хэмжээгээр хамгийн том хотод Австралийн Сидней /одоохондоо/ тооцогддог. Тус хотын газр нутгийн нийтхэмжээ 12 144,6 кв.км юм.
Энд зөрчилдөөнтэй баримт гарч ирдэг. Хятадууд өөрсдийн Хөлөнбуйр хотоо 263 953 кв. км нутагтай, дэлхийн хамгийн том хот гэж мэтгэдэг аж. Энэ хот нь Өвөр Монголын нутаг билээ.
Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их тархан суурьшсан хотод Мексикийн Мехико тооцогддог. 1968 онд зуны олимпийн наадам хүлээж авч байсан тус хотыг хөндлөн гарахын тулд 200 километр явах хэрэгтэй болдог байна.
Дэлхийн хамгийн жижиг хот гэсэн номинацид Хорватын Хум бичигджээ. Уг хотын хүн амын тоо 17-25-ын хооронд хэлбэлздэг аж.
Дэлхийн хамгийн өндөрлөгт оршдог хот нь Перугийн Ла Ринконада юм. Уг хот далайн төвшнөөс дээш 5100 метрт оршдог.
Израилийн Неве Зоар бол дэлхийн хамгийн нам дор газарт оршдог хот юм. Сөнөсөн тэнгисийн эрэгт орших уг хот нь далайн төвшнөөс доош 395 метрт оршдог юм.
Дэлхийн хамгийн олон хүн амтай хотуудын холбоо нь Японы Токио, Йокагама юм. Энэ хоёр хот нийлээд 37 126 000 хүн амтай.
«The Economist», «Mercer», «Monocle» сэтгүүлүүдийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн тансаг амьдралтай хотоор Австрийн Вена шалгарсан байна.
Дэлхийн хамгийн хойд захад орших хот бол Норвегийн Лонйгир. Сонирхолтой нь, Шпицберген мужийн төв уг хотод оршуулгын газар байдаггүй. Хэрвээ та Лонгйирт байгаад үхэх юм бол заавал эх газарт аваачиж оршуулах болно.
Дэлхийн хамгийн баруун захын хот нь Аргентиний Ушуайя.
«Forbes» сэтгүүл Английн Лондон хотыг сүүлийн хоёр жил дараалан "дэлхийн хамгийн тильтэй хот”-оор шалгаргаруулжээ.
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот нь Швейцарийн Цюрих.
Мексикийн Сьюдад дель Хуарес нь хамгийн их гэмт хэрэг грдаг отод тооцогддог. Тус хотын 100 000 хүн тутмын 190 нь жил бүр гэмт хэргийн улмаас амиа алддаг байна.
Дэлхийн хамгийн урт нэртэй хот бол Тайландын Бангкок. Тайландын нийслэлийн нэрийг латинаар «Krung ThepMahanakhonAmonRattanakosinMahintharaAyuthayaMahadilokPhopNoppharatRatchathaniBuriromUdomratchaniwetMahasathanAmonPimanAwatanSathitSakkathattiyaWitsanukamPrasit» гэдэг аж. 167 үсэгтэй уг хотын нэрийг монголчилбол, "Индра бурхны болоод мянган эрдэнийн хот, дэлхийн агуу нийслэл, есөн эрдэнийн чулуут аз жаргалант хот бурхны хүү Хааны ордон, Индрагийн бэлэглэж Вишнаузарнын босгосон хот” гэх ажээ. Хамгийн урт нэртэй хот Тайландад байдаг бол богино нэртэй хот мөн л Ази тивийн Японд байдаг. Японы Сосэй хотыг ердөө л О гэдг ажээ. Монголоор бол Мьянмагийн Е хотыг бас хамгийн богино нэртэй гэж тооцож болно. Тус хотыг латинаар бол харин Үе хэмээн хоёр үсгээр тэмдэглэдэг ажээ.
Дэлхийн хамгийн их газар доор амьдардаг хот бол Австралийн Кубер Педи хот юм. Гэрэлт чимэд чулууны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг /дэлхийн бүх нөөцийн 30 хувь нь энд байдаг гэж үздэг/ тус хотын хүн ам их халуунаас болоод ихэнх нь газар доор болон агуйд амьдардаг аж. Дэлхийн бүх хуурай газрын 1 хувийг хотууд эзэлдэг.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл