Нууцын зэрэглэлд ажиллаж байсан Хятадын иргэдээс 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ


 

Нууцын зэрэглэлд ажиллаж байсан Хятадын иргэдээс 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ

 

Аравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын болоод Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид Улаанбаатар дахь таван зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 800 гаруй хятад иргэнийг баривчилсан.

Учир нь нууцын зэрэглэлтэй, өндөр хүчин чадалтай 1000 гаруй компьютер, 10 мянга гаруй гар утас ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг урт хугацааны мөрдлөгөөр илрүүлэн, баривчилгааг зохион байгуулсан талаар өмнө мэдэгдсэн. Тэднийг урьдчилсан байдлаар цахим гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг холбогдох албаныхан мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хууль хяналтынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудалд шалгалт хийж, 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг юань болон еврог хураан авчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.