Роналду нууцаар хуримлажээ


Роналду нууцаар хуримлажээ

 

"Ювентус” клуб болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду  өөрийн найз бүсгүй Жоржина Родригестай гэрлэсэн байна.

Италийн "Novella 2000” сэтгүүлд бичсэнийг иш татан "Clarín” сайтад мэдээлснээр,  хуримын ёслол Марокко улсад болж, олон нийтийн хувьд хаалттай байжээ. Криштиану, Жоржина хоёр 2016 оноос уулзаж байсан бөгөөд 2017 онд охинтой болсон юм.

Энэ улиралд Роналду "Ювентус” клубийн өмнөөс 14 тэмцээнд оролцжээ.  34 настай тэр зургаан бөмбөг оруулж, хоёр амжилттай дамжуулалт хийсэн байна. Роналду Италийн клубтэй 2022 оны зун хүртэл гэрээ байгуулсан юм.

 

Б.Атар

Bataar.mn




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.